Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2018-08-06 11:10:40

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 8 дугаар сарын 06-наас 8 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Ихэнх хугацаанд түр зуурын бороо орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна -

Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 7, 11-нд нутгийн зүүн хэсгээр, 8-9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 7-нд зарим газраар түр зуур 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 31-36 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 7, 10-нд ихэнх нутгаар, 8,12-нд зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр,11-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 14-16 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.



Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 8-нд ихэнх нутгааар, 9-нд хойд хэсгээр 10-11-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм байна.  


Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 7, 9-10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд зарим газраар, 12-нд зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-9-нд зарим газраар түр зуур 15-17м/с хүрч ширүүснэ. 7, 10-11-нд хойд хэсгээр сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 18-23 хэм өдөртөө 30-35 хэм дулаан байна.  


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй