Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 22 дулаан

2018-08-10 07:37:05

Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 08 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Балж, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн өвөр говиор 32-37 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 11-нээс 08 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар өдөртөө халж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутаг, Их нууруудын хотгороор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 22 дулаан  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй