Шууд Chart

Хамгийн хурдан тамирчныг хурдан удмын даагаар мялаана

2018-08-16 11:50:37

Монгол Улсад анх удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн тэмцээн энэ сарын 19-нд буюу энэ Ням гарагт Богдхан уулын Шавартын аманд зохион байгуулагдах гэж байна.

Тогтсон зай, засмал замд цагтай уралдаж, зөвхөн ялагч байх, спортын амжилтын төлөө гүйхээс илүү Байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, уралдааны ялагч байхаас илүү өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм.

“Ултра Трайл” уулын жимийн 50 км дагуух тэмцэээнд 1-р байранд шалгарсан Монгол Улсын тамирчин олон улсын Ултра трайл тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнагдах бол “Тал нутгийн” 21 км-ийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг Хурдан удмын даагаар мялаана.

Ултра Трайл уулын жимийн 50 км:

18-49 нас /Эр, эм/

1-р байр: 500 мянган төгрөг, цом, өргөмжлөл

2-р байр: 400 мянган төгрөг, цом, өргөмжлөл

3-р байр: 300 мянган төгрөг, цом, өргөмжлөл

50-с дээш нас /Эр, эм/

1-р байр: 500 мянган төгрөг, цом, өргөмжлөл

2-р байр: 400 мянган төгрөг, цом, өргөмжлөл

3-р байр: 300 мянган төгрөг, цом, өргөмжлөл

Тал нутаг 3км 5км 10км 21км

3,5, 10 км /Эр, эм/

1-р байр: 100 мянган төгрөг, медаль, өргөмжлөл

2-р байр: 80 мянган төгрөг, медаль, өргөмжлөл

3-р байр: 60 мянган төгрөг, медаль, өргөмжлөл

21 км  /Эр, эм/

1-р байр: Хурдан удмын даага, цом, медаль, өргөмжлөл

2-р байр: 100 мянган төгрөг, цом, медаль, өргөмжлөл

3-р байр: 90 мянган төгрөг, цом, медаль, өргөмжлөл

4-р байр: 70 мянган төгрөг, цом, медаль, өргөмжлөл

5-р байр: 60 мянган төгрөг, цом, медаль, өргөмжлөл

Тус марафонд олон улсын ултра трайл гүйлтийн тамирчин, ууланд авирагч Франц Улсын иргэн Карол Фүкс, Япон Улсын хөл нүцгэн гүйлтийн тамирчин Ёшино Цүёши зэрэг алдартай тамирчид урилгаар хүрэлцэн ирж оролцох бөгөөд дотоодын 1000 гаруй, гадаадын 200 гаруй тамирчид оролцоно.

Тухайлбал, Япон Улсаас 100 гаруй оролцогч, Тайланд, Малайз, Хятад, Непал зэрэг зүүн өмнөд Азийн улс орнуудаас 50 гаруй, Европ, Америк тивийн улс орноос 50 гаруй тамирчид, гүйлтийн спорт сонирхогчид хүрэлцэн ирнэ. Та бүхнийг өргөнөөр оролцож хурд хүчээ сорихыг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.


Хамгийн хурдан тамирчныг хурдан удмын даагаар мялаана  
Үзсэн: 219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй