Шууд Chart

Азийн наадмын сонирхолтой тоо баримтууд...

2018-08-21 15:30:06

Азийн спортын 18-р их наадам энэ өдрүүдэд Индонези улсын Жакарта, Палембанг хотуудад явагдаж байна. Тус наадамтай холбоотой зарим сонирхолтой тоо баримтуудыг та бүхэнд хүргэе.

- 2018 оны байдлаар Индонезийн нийт хүн ам 266 сая 765 мянга хэмээн тоологджээ.

- Азийн спортын наадмын нээлт болсон “Gelora Bung Karno Main Stadium” цэнгэлдэх хүрээлэн 78 мянган хүний багтаамжтай

- Тус их наадамд 45 орны 11300 тамирчин оролцож байна.

- Азийн спортын 18-р их наадмын үеэр спортын 40 төрлөөр нийт 463 тоглолт явагдана.

- Наадмын үйл ажиллагаа 8 сарын 18-наас 9 сарын 2 хүртэл нийт 16 өдрийн турш үргэлжилнэ.

- Азийн Спортын XVIII Их Наадам нь цахим спортыг дэмжиж буй анхны наадам болж байна.

- Азийн спортын 18-р их наадамд манай улс энэ удаад спортын 30 төрөлд 269 тамирчин оролцож байна.

Мэдээллийг бэлтгэсэн: Сэтгүүлч Ж.Сарантуяа
Индонези улс. Жакарта хот

 









































Нийтэлсэн: MNB Sport

Азийн наадмын сонирхолтой тоо баримтууд...  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй