Шууд Chart

БНЭУ-ын Соёлын харилцааны Зөвлөлийн Ерөнхий захирал Монгол Улсад айлчилж байна

2018-08-24 15:24:12

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгийн урилгаар энэ оны 8 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны Зөвлөлийн Ерөнхий захирал хатагтай Рива Гангули Дас Монгол Улсад айлчилж байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Ерөнхий захирал хатагтай Рива Гангули Дасыг өнөөдөр хүлээн авч уулзав. Талууд Монгол, Энэтхэгийн соёл, боловсролын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, сүүлийн жилүүдэд хоёр орны соёл, боловсролын харилцаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн цаашид харилцаагаа улам өргөжүүлэн бэхжүүлэх, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Айлчлалын үеэр Ерөнхий захирал хатагтай Рива Гангули Дас Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам,  МБШТ Гандантэгчинлин хийд, Үндэсний төв номын сан зэрэг соёл, боловсролын холбогдох байгууллагуудтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.


БНЭУ-ын Соёлын харилцааны Зөвлөлийн Ерөнхий захирал Монгол Улсад айлчилж байна   
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй