Шууд Chart

ӨНӨӨДӨР: Азийн спортын наадамд манай баг тамирчид...

2018-08-27 08:44:59

Энэ өдрүүдэд Индонези улсад зохион байгуулагдаж байгаа Азийн спортын 18-р наадмаас Монголын баг тамирчид одоогоор 10 медаль,  үүний тодор 3 алтан медаль хүртээд байна.

Өнөөдрийн хувьд манай тамирчид:

1.    Байт харваа: Багийн /эрэгтэй/ төрөлд Б.Адьяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэв нар хүрэл медалийн төлөө Хятадын багийн эсрэг 11:20 цагаас, холимог багийн төрөлд Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар хүрэл медалийн төлөө Хятадын багийн эсрэг 14:00 цагаас өрсөлдөнө.

2.    Хөнгөн атлетик: Өнөөдөр 11:00 цагаас эхлэх 800 метрийн эмэгтэйчүүдийн гүйлтийн төрлийн 2 дугаар гараанд Ч.Шинэцэцэг уралдах бол 21:05 цагаас эхлэх эрэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн төрөлд А.Ахат, Г.Одхүү нар уралдана.

3.    Бокс: Эрэгтэйчүүдийн  49кг-ийн жинд 19:45 цагаас Х.Энхмандах Энэтхэг улсын тамирчин Амит-тай, 56кг жинд Х.Энх-Амар Энэтхэг улсын тамирчин Мохаммед Хуссам Уддин-тай, 64кг жинд 21:45 цагаас Б.Чинзориг БНАСАУ-ын тамирчинтай, 75кг-д Д.Давааням 22:45 цагаас Узбекистаны тамирчинтай тус тус учраа таараад байна.

4.    Карате: Эрэгтэйчүүдийн -75кг жингийн 1/8 шигшээд Ө.Хангайхүү өрсөлдөнө.

5.    Параглидинг: Эрэгтэйчүүдийн төрөлд 11:00 цагаас П.Болд, эмэгтэйчүүдийн төрөлд Т.Чулуунбат тус тус өрсөлднө.

6.    Гимнастик: Ганцаарчилсан төрөлд Х.Ундрам оролцоно.

7.    Ширээний теннис: Эрэгтэйчүүдийн багийн төрөлд ХонгКонгийн багийн эсрэг 13:00 цагаас, Йеменийн багийн эсрэг 17:00 цагаас өрсөлдөнө.


ӨНӨӨДӨР: Азийн спортын наадамд манай баг тамирчид...  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй