Шууд Chart

"МОН-8" төслийн Удирдах хорооны ажлын явцтай танилцав

2018-08-27 16:56:11

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах "МОН-8" төслийн Удирдах хороог хуралдуулж, ажлын явцтай газар дээр нь танилцав.

Удирдах хорооны хурлаар төслийн хэрэгжилтийн хүрээнд тулгамдсан асуудлуудтай танилцан дараах шийдвэрүүдийг гаргалаа. Гаражийн барилгын зориулалтад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн резидент болон хөдөө орон нутгийн иргэдийг хүлээн авч түр байрлуулах зориулалтын барилга болгох өөрчлөлтийг оруулахаар Удирдах хороо шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн Газрын хүлээх үүргийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах, мөн Эмнэлгийн мэдээллийн систем, зайн оношилгооны асуудлаар холбогдох албаны байгууллагуудтай харилцан хамтран ажиллаж нэгдсэн нэг програм хангамжтай болгох ажлыг зохион байгуулахыг Төслийн удирдах хороо ажил хариуцсан дарга нар, Төсөл хэрэгжүүлэх нэгжид даалгав.

Төслийн удирдах хорооноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захиргаа болон Төсөл хэрэгжүүлэх нэгжид Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгөхийг үүрэг болгов. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"МОН-8" төслийн Удирдах хорооны ажлын явцтай танилцав   
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй