Шууд Chart

Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар өнөөдөр барилдана

2018-08-29 09:05:35

Азийн 18 дахь удаагийн наадмын 11 дэх өдрийн тэмцээн өнөөдөр үргэлжилнэ. Энэ өдөр Монголын тамирчид ямар төрлүүдэд өрсөлдөхийг дараах байдлаар уншигч танаа сонирхуулья.

  1. Хөнгөн атлетик: Эрэгтэйчүүдийн 1500м гүйлтийн /20:30/ 2-р гараанд Г.Одхүү.
  2. Бокс: Эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Х.Энх-Амар Узбекистан Улсын тамирчинтай 19:15 цагаас, 64 кг-ын жинд Б.Чинзориг Энэтхэгийн тамирчинтай 19:45 цагаас, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд О.Жаргалан Вьетнам Улсын тамирчинтай 20:30 цагаас тус тус тулалдана.
  3. Танхимын дугуй: Эрэгтэйчүүдийн 4000м ганцаарчилсан төрөлд Т.Төгөлдөр 10:55 цагаас.
  4. Жүдо: 10:25 цагт эхлэх хуваарьтай эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин Макаогийн тамирчинтай, 10:45 цагт эхлэх эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, 10:55 цагт эхлэх эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ОУХМ Б.Эрхэмбаяр Тайландын тамирчинтай, 11:15 цагт эхлэх эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд ОУХМ Г.Ганцэцэг ХонгКонгийн тамирчинтай тус тус өрсөлдөнө.
  5. Кураш: 1500 цагт эхлэх эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Н.Ундрахзаяа Туркменистаны тамирчинтай, Б.Баасанжаргал Туркменистаны тамирчинтай, эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд Б.Гаажадамба Энэтхэгийн тамирчинтай, М.Дагвадорж Афганистаны тамирчинтай тус тус оноолт таарах юм.
  6. Параглидинг: 11:00 цагт эхлэх тавдугаар гараанд П.Болд, Т.Чулуунбат нар өрсөлдөнө.
  7. Ширээний теннис: Хос төрөлд М.Тэмүүлэн, М.Ундрам нар Непалын тамирчидтай 11:00 цагаас, Ж.Мөнхзориг, Б.Болор-Эрдэнэ Тайванийн тамирчидтай 13:00 цагаас тоглох хуваарьтай байна.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар өнөөдөр барилдана   
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй