Шууд Chart

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумъяа өнөөдөр барилдана

2018-08-30 09:23:32

Азийн 18 дахь удаагийн наадмын 12 дахь өдрийн тэмцээн өнөөдөр үргэлжилнэ. Энэ өдөр манай улсын тамирчид ямар төрөлд өрсөлдөх гэж буйг уншигч танаа танилцуулья.

  1. Эрэгтэйчүүдийн 5000 метрийн гүйлтийн уралдаанд Д.Гантулга, Н.Мөнхбаяр, эмэгтэйчүүдийн 1500 метрийн гүйлтийн уралдаанд Ч.Шинэцэцэг тус тус өрсөлдөнө.
  2. Танхимын дугуйн төрөлд С.Жамбалжамц, ширээний теннисийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ч.Эрдэнэбаяр, Э.Лхагвасүрэн, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Должинзуу, Б.Болор-Эрдэнэ нар оролцоно.
  3. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд Д.Сумъяа, -63-кг-д Б.Ганхайч, -70-д Т.Наранжаргал, эрэгтэйчүүдийн -73 кг-д Д.Цогтбаатар, -81 кг-д О.Ууганбаатар, кураш бөхийн -90 кг-ийн жинд Г.Лүндээжанцан, Б.Гончигсүрэн нар, кураш бөхийн эмэгтэйчүүдийн -70 кг-ийн жинд О.Мөнхцэцэг, Г.Минжинсор нар хүч үзнэ.
  4. Мөн өнөөдөр 11:00 цагт Монголын эрэгтэй волейболчид Казахстаныг багтай тоглолт хийнэ.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумъяа өнөөдөр барилдана  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй