Шууд Chart

Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит ”Алдрын танхим” бий боллоо

2018-08-30 09:56:40

УДЭТ-ийн 17 номерын өрөөг Монгол Улсын ардын жүжигчин, төрийн соёрхолт Гомбожавын Гомбосүрэн агсны нэрэмжит болголоо. Тус өрөөгөөр театрын бүхий л жүжигчид зохиолтойгоо танилцах, дүрээ хуваарилах, зохиолоо унших зэрэг бэлтгэлээ хийж тайзны бэлтгэл рүүгээ ордог аж.

Үе үеийн жүжигчин энэ өрөөгөөр дамжин гардаг учраас номер дугаар зориулалтыг өөрчлөхгүйгээр өдийг хүрсэн байна.

Г.Гомбосүрэн агсны 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан түүний үр хүүхдүүдийн санаачилгаар ийнхүү тус өрөөг түүний хүндэтгэлийн танхим болгожээ.

УДЭТ-ын захирал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу “Өнөөдөр манай театрийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж байна. Манай театрын удирдлага хамт олон 2005 оноос Монголын шинэ цагийн мэргэжлийн театрыг үүсгэн байгуулж залуу нас, авьяас бэлгээ Монголын театрын хөгжилд бүх насаа зориулсан ахмад үеийнхнээ алдаршуулах тэдний ажил хөдөлмөрийг алдаршуулах зорилгоор жил бүр энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Г.Гомбосүрэн гуайн гэр бүлээс санаачилан УДЭТ-ын 17 номерийн өрөөг тохижуулсан юм. Энэ 17 номерийн өрөө Драмын театрын дүрээ сургуулилдаг, номероо бэлддэг өрөө. Ингээд энэ өрөөг тохижуулж “Алдарын танхим” болгон өөрчиллөө” гэв.

Түүнчлэн Г.Гомбосүрэн гуайн нэрэмжит олон ажлыг зохион байгуулахаар болсноо түүний үр хүүхдүүд мэдэгдлээ.

Урлагийн байгууллагад өсч хүмүүжсэн тэдний хувьд аавынхаа нэрэмжит олон ажлын хийхээр төлөвлөжээ. Тухайлбал УДЭТ-ын санд жил бүр нэг сая төгрөг хандивлаж байхаар болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит ”Алдрын танхим” бий боллоо  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй