Шууд Chart

АНУ БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ боломж бүрдсэн цагт сэргээнэ

2018-08-30 11:08:34

АНУ-ын эрх баригчид Умард Солонгост цөмийн зэвсгээс татгалзах боломж бүрдсэн цагт тус улстай яриа хэлэлцээгээ сэргээнэ гэж төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Хэзэр Науэрт мэдэгдлээ. Түүний хэлснээр, дипломат хүч чармайлт үргэлжилж байгаа, боломж бүрдсэн цагт яриа хэлэлцээний шинэ шат сэргэнэ гэдгийг Америкийн тал хүлээж байгаа юм байна.

“Хэдийгээр төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пхеньянд хийх айлчлалаа хойшлуулсан ч гэлээ АНУ Умард Солонгостой яриа хэлэлцээг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагийн дээр Ким Жон Ын удирдагч Сингапурт ерөнхийлөгч Трамптай уулзахдаа өөрт хүлээсэн амлалтаа биелүүлнэ гэдэгт Вашингтон найдаж байна” гэж хатагтай Хэзэр Науэрт хэллээ. Мөн түүний цохон тэмдэглэснээр: БНАСАУ-ын эрх баригчид цөмийн зэвсгээс татгалзах асуудалд ахиц гаргасан ч гэлээ энэ нь яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, төрийн нарийн бичгийн дарга Пхеньянд айлчлахад хангалтгүй гэж Цагаан ордны тэргүүн үзэж байгаа юм байна. Өнгөрсөн баасан гарагт Трамп энэ долоо хоногт Пхеньянд хийхээр төлөвлөөд байсан Помпеогийн айлчлалыг цуцалсан. Трамп өөрийн энэ шийдвэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцад ахиц харагдахгүй байна гэдгээр тайлбарлажээ.

Өнгөрсөн 6-р сарын 12-ны өдөр Сингапурт АНУ болон БНАСАУ хооронд түүхэнд анхны дээд хэмжээний уулзалт болсон. Энэ уулзалтын дүнд Трамп, Ким Жон Ын нар хамтарсан мэдэгдэл хийж, Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход бэлэн байгаагаа зарласан бол АНУ үүний хариуд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа гаргахаар тохирчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ боломж бүрдсэн цагт сэргээнэ  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй