Шууд Chart

Хятад улс БНАСАУ-д дарамт, шахалт үзүүлж байна гэв

2018-08-31 11:06:19

Хятад улс АНУ-тай хийж буй худалдааны маргаанаас болж БНАСАУ-д асар их дарамт, шахалт үзүүлж байна хэмээн ерөнхийлөгч Трамп үзэж байна. Цагаан ордны тараасан албан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. “Умард Солонгос Хятадын засгийн газартай хийж буй манай худалдааны маргаанаас болж асар их шахалтад орсон хэмээн ерөнхийлөгч Трамп үзэж байна” гэж Цагаан ордны хэвлэл мэдээллийн алба уламжиллаа.

"Хятад улс Умард Солонгост асар их тусламж, үүний дотор мөнгө санхүү, бензин шатахуун, бордоо болон бусад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа гэдгийг бид мэднэ, гэхдээ энэ бүгд нэг их тус болохгүй болов уу" гэж тус мэдэгдэлд өгүүлсэн байна. Мөн Цагаан ордны цохон тэмдэглэснээр АНУ, Хятадын хооронд байгаа худалдааны маргаан болон бусад зөрчилдөөнийг хоёр улс эцсийн эцэст хоёр орны удирдагчдын хамтын хүч чармайлтаар даван гарна” гэжээ.

Энэ албан мэдэгдэлд ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын-тэй тогтоосон өөрийн харилцааг “маш сайн, халуун дулаан” хэмээн үнэлж байгаа тул одоогийн байдлаар Өмнөд Солонгосын цэргийн хүчинтэй хамтран хийдэг цэргийн сургуулилтад төсвийн мөнгө зарах шаардлага байхгүй гэж үзэж байгаа аж.

“Гэхдээ ерөнхийлөгч шаардлагатай гэж үзэх тохиолдолд Өмнөд Солонгос болон Японтой хамтран хийдэг цэргийн сургуулилтыг даруй эхлүүлж болно” гэж хэвлэлийн алба мэдээлсэн байна. Өнгөрсөн 6 дугаар сарын 12-ны өдөр Сингапурт АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын түүхэн дэх анхны дээд түвшний уулзалт болсон. Уулзалтын дүнд ерөнхийлөгч Трамп, Ким Жон Ын удирдагч нар хамтарсан мэдэгдэл хийсэн. Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын төлөө гэдгээ зарлаж, АНУ үүний хариуд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөх амлалт авсан байдаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад улс БНАСАУ-д дарамт, шахалт үзүүлж байна гэв  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй