Шууд Chart

"Хөвсгөл Алтандуулга" ХК-ийн хөрөнгө оруулагчдын анхааралд

2018-08-31 12:40:21

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д бүртгэлтэй "Хөвсгөл Алтандуулга" ХК нийт 4.4 сая ширхэг буюу нийт хувьцааныхаа 28%-тай тэнцэх хувьцааг нэмж гаргах замаар 3,74 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл анхдагч зах зээлийн захиалгыг олон нийтээс болон стратегийн хөрөнгө оруулагчдаас хүлээн авсан билээ. 

Захиалгын хугацаа дуусахад татан төвлөрүүлэх хөрөнгийн доод хэмжээ хангагдаагүй боловч гадаад, дотоодын стратегийн хөрөнгө оруулагч нараас тус үнэт цаасанд хөрөнгө оруулах саналыг шинээр ирүүлсэн тухай "Бумбат Алтай ҮЦК" ХХК-ийн албан хүсэлтийг харгалзан  стратегийн хөрөнгө оруулагчдаас шаардлагатай хөрөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор татан төвлөрүүлж, анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон талаарх тайланг ирүүлэхийг Санхүүгийн зохицуулах хорооноос "Бумбат Алтай ҮЦК" ХХК-д даалгасан байна. 

Албан бичгийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

    

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Хөвсгөл Алтандуулга" ХК-ийн хөрөнгө оруулагчдын анхааралд   
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй