Шууд Chart

"Мотоцикльтой айл бүрт хамгаалах малгай" аян үргэлжилж байна

2018-09-02 11:00:00

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй "Мотоцикльтой  өрх бүрт хамгаалах малгай" аян үргэлжилж байна. Уг аяны хүрээнд  Цагдаагийн газар "Арвижих говь" авто сургуультай хамтран Цогт-Овоо сумын мотоцикльтой иргэдэд стандартын шаардлага хангасан 100 ширхэг хамгаалах малгайг бэлэглэжээ. Мөн сургалтад хамрагдсан 47 иргэнд “А” ангиллын үнэмлэх олгосон аж.

Тус аймгийн хэмжээнд 2018 он гарсаар мотоциклиос үүдсэн зам тээврийн осол, хэрэг 7 бүртгэгдэж 4 хүний амь нас хохирсон бөгөөд шалтгаан нь жолооч, зорчигч хамгаалах малгай хэрэглээгүй үедээ замын хөдөлгөөнд оролцож, хурд хэтрүүлсний улмаас онхолдож  толгойдоо гэмтэл авсан гэсэн дүгнэлт гарчээ. Мотоцикль нь хурд, хүчтэй хөнгөн жинтэй тээврийн хэрэгсэл учраас осолдсон тохиолдолд жолооч, зорчигч бэртэл гэмтэл авах нь амархан. Иймд иргэд мотоцикль жолоодох болон зорчихдоо заавал хамгаалах малгай өмсөх шаардлагатай гэдгийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.


"Мотоцикльтой айл бүрт хамгаалах малгай" аян үргэлжилж байна  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй