Шууд Chart

Nopixgo ухаалаг бугуйвч шумуул үргээнэ

2018-09-03 13:01:51

Байгаль дэлхийн үзэсгэлэнт газруудаар аялах, зугаалах нь орчин үеийн залуусын чөлөөт цаг заваа өнгөрөөх нэгэн хэмнэл нь болдог билээ. Гэхдээ аяллын бяцхан саад бол шавьж хорхой, шумуул гэх мэт амьтад байдаг. Харин одоо энэ асуудал нэгэн гайхалтай ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар ард хоцрох болсон байна. Өөрөөр хэлбэл шумуул үргээгчтэй ухаалаг бугуйвчийг зохион бүтээж, олон нийтэд танилцуулсан юм.

Хорхой шавьж, шумуул үргээх зориулалтын олон төрлийн төхөөрөмжүүдийг бүтээж, эхнээс нь үйлдвэрлэлд нэвтрүүлэн худалдаанд гаргаад байна. Зарим нь хэрэглэгчдийн хувьд байнга ашиглах нь учир дутагдалтай, асуудалтай гэх шүүмжийг араасаа дагуулаад амжсан. Харин хаана ч, хэзээ ч авч явж, хялбар аргаар ашиглах боломжтой шумуул үргээгч энэ бугуйвч шүүмжлэгчдийн тавьдаг асуултын гол хариулт болсон байна. Ажиллах зарчим бусад төрлийн шумуул үргээгчтэй ижил. Тодруулбал, цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар шумуулыг үргээх юм.

Энэ бугуйвчийг зохион бүтээсэн Курт Столл хэлэхдээ, тус бугуйвчны ажиллах зарчим бол аадар борооны үеэр агаар мандалд үүсдэг цахилгаан долгионы нөлөөллийг ижил бүтэцтэйгээр үүсгэдэгт байгаа хэмээн онцолсон байна. Хүний эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүй гэдгийг мөн хэлжээ. Тус бугуйвч нь эргэн тойрондоо 2 метрийн зайд долгионы чичирхийллийг хүргэдэг тул хүнийг шумуулаас найдвартай хамгаалж чаддаг байна. Nopixgo шумуул үргээгч бугуйвч ирэх 10-р сараас ойролцоогоор 70 ам.доллараар худалдаалагдаж эхлэн хэмээн мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Nopixgo ухаалаг бугуйвч шумуул үргээнэ  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй