Шууд Chart

Тереза Мэй: Их Британийн ашиг сонирхолд харшилсан буулт хийхгүй...

2018-09-03 15:21:16

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Брекситийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар Лондоны ашиг сонирхолд харшилсан буулт хийхгүйгээ мэдэгдлээ. Тэрээр улс орноо Европын Холбооны эгнээнээс гаргах одоогийн засгийн газрын төлөвлөгөөг эцсийн мөч хүртэл дагаж хэрэгжүүлэх болно гэдгээ ч амлаад  байна.

Өнгөрсөн 7 дугаар сарын 6 ны  өдөр Их Британийн Ерөнхий сайдын Чекерс дэх өргөөнд засгийн газар Брекситийн төлөвлөгөөг баталсан юм. Энэ төлөвлөгөөгөөр Европын Холбоо болон Их Британийн ирээдүйн харилцааг зохицуулах зарчмуудыг тодорхойлсон байгаа юм. Гэвч Европын Холбоог эсэргүүцэгчид Лондон Европын Холбооны эгнээнээс гарах нөхцөлтэй холбоотой асуудлаар буулт хийсэн байна хэмээн шүүмжлэл  өрнүүлж эхэлсний хариуд Ерөнхий сайд Тереза Мэй ийнхүү мэдэгдсэн. Түүнчлэн хатагтай Мэй Европын Холбооны эгнээнээс Их Британийг гаргах эсэх асуудлаар 2 дахь санал хураалт явуулах  санал санаачлагыг эрс няцаасан байна.

Одоогоор Европын Холбооноос Их Британийг гаргахтай холбоотой  яриа хэлэлцээ 85 хувьтай явж байгаа юм. Энэ тухай мөн  Брекситийн асуудал эрхэлсэн Европын Холбооны зохицуулагч Мишель Барнье мэдэгдээд байна. Харин ирэх 10 сар гэхэд Их Британи Европын Холбоо Брекситийн нөхцлүүдийг эцэслэн тохиролцох  зорилт тавиад  байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тереза Мэй: Их Британийн ашиг сонирхолд харшилсан буулт хийхгүй...  
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй