Шууд Chart

УИХ-ын гишүүн З.Нарантуяа хүүхэд хамгааллын чиглэлээр төсөвт тусгасан хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл хийлээ

2018-09-03 16:50:31

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа өнөөдөр (2018.09.03) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, УИХ нь Засгийн газрын үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж байгаа болон хуваарилж өгсөн төсвийг хэрхэн үр ашигтай зарцуулж байна вэ гэдэгт төсвийн хяналтаар дамжуулан хяналт тавьдаг. Энэ хүрээнд Хүүхэд хамгааллын тухай болон хүүхдийн эрхийн тухай хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтууд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд зарцуулсан төсөв, санхүү үр ашигтай байж чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийснээ танилцуулж байна гэлээ.

Үргэлжлүүлэн, хүүхэд хамгааллын нөхцөл байдал, ялангуяа хүүхэд хамгаалах үйл ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхий Сайдад тавьсан асуулгынхаа хариуны талаар мэдээлэл өгөөд “Ерөнхий сайдын ирүүлсэн мэдээллээс гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн гаралт буураагүй нь харагдаж буй учир хүүхэд хамгаалах үйл ажиллагаанд дорвитой ахиц гараагүй гэж дүгнэж болохоор байна” хэмээн тэмдэглэв.

Мөн “2018 оны улсын нэгдсэн төсөвт хүүхэд хамгаалал, хөгжил хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хамгааллын зардалд өмнөх жилийн төсвөөс даруй 5 тэрбум төгрөгийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс суулгуулсан. Энэхүү хөрөнгийн зарцуулалт, үр ашгийн талаар асуулгын хариунд дурдагдаагүй байна. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээрх хөрөнгийн зарцуулалт үр ашигтай болж чадаж байгаа эсэхэд төсвийн хяналтаар дамжуулан хяналт тавина гэв.

Төгсгөлд нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.


УИХ-ын гишүүн З.Нарантуяа хүүхэд хамгааллын чиглэлээр төсөвт тусгасан хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл хийлээ  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй