Шууд Chart

Гадаад тагнуулын албаны дарга асныг авлигын хэргээр баривчилжээ

2018-09-04 11:33:09

Өнгөрсөн мягмар гарагт 2018 оны 4-5 дугаар сард болсон Парламентын сонгуульд ашиглахаар Ерөнхий сайдын Тамгын газрын албан тушаалтнуудтай нийлж хөрөнгө завшсан гэх үндэслэлээр Малайз Улсын Гадаад тагнуулын албаны даргаар ажиллаж байсан Хасан Абдул Хамедийг тус улсын Авлигын эсрэг хороон дээр байхад нь баривчилсан байна.

Тодруулбал, эрх бүхий байгууллага байцаалт авахаар баривчилсан гэж мэдэгдсэн бөгөөд түүнийг АНУ-ын Тагнуулын төв газраас тусламж гуйсан захидал бичсэн гэх үндэслэлээр эх орноосоо урвасан гэж бас үзэж байгаа юм байна. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Нажиб Разакийг баривчилсан бөгөөд түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа аж.


Гадаад тагнуулын албаны дарга асныг авлигын хэргээр баривчилжээ  
Үзсэн: 1214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй