Шууд Chart

Сэтгүүлчдэд оноосон ялаа эргэн харахыг уриаллаа

2018-09-05 12:58:22

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Мьянмарын эрх баригчдад хандаж Ройтерсийн сэтгүүлчдэд оноосон ялаа эргэн харахыг  уриалсан  байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн тэргүүн  үг хэлэх, мэдээлэл олж  авах  эрх  нь ардчиллын  гол тээг  саад  болохыг тэмдэглээд сэтгүүлчдийг Рохинжа үндэстнүүдийн эрхийг  ноцтойгоор зөрчиж байгааг мэдээлснийх нь төлөө хариуцлагад татсан  нь байж  боломгүй хэрэг тодорхойлсон байна. Ерөнхий нарийн бичгийн дарга сэтгүүлчдийг суллагдах хүртэл  шаардлага тавих  болно гэдгийг  түүний  албан  ёсны  төлөөлөгч мэдэгдсэн юм. Өчигдөр Мьянмарын Янгон хотын шүүх Ройтерс агентлагийн  сэтгүүлч  Ва ЛонЧжо  Соэ У нарт улсын  нууцын тухай хуулийг зөрчсөн, нууц мэдээллийг хууль бусаар олж  авсан хэрэгт буруутгаж  7 жилийн хорих  ял оноохоор шийдвэрлэсэн юм.

Тэднийг өнгөрсөн 2017 оны 12 дугаар сард  Янгонд  саатуулан  хорьсон юм. Сэтгүүлчдийг  баривчлах үед цэргийнхний 2 ч тайлан,  Ракхайн мужийн тосгон  суурингуудын газрын зураг зэргийг илрүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тэднийг улсын нууц бичиг баримтуудыг хууль бусаар олж  авсан хэмээн буруутгасан байна. Ва Лоун нь өмнө нь Мьянмар  таймст ажиллаж байсан бөгөөд  2016 оны 7 дугаар сараас хойш Ройтерст  нэгдсэн  юм. Чжо Со  Ун нь харин Ройтерсийнхонд  Ракхайн мужид болж байгаа үйл явдлын мэдээ мэдээллийг дамжуулахад  тусламж  үзүүлдэг байсан юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгүүлчдэд оноосон ялаа эргэн харахыг уриаллаа  
Үзсэн: 166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй