Шууд Chart

Израйль улсын талтай хамтран ажиллах талаар санал солилцов

2018-09-06 12:12:20

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Израйль улсын "LR" группын Бизнес болон хөрөнгө оруулалтын гүйцэтгэх захирал ноён Амихаз Ластиг, тус группын Бизнес хөгжлийн дэд ерөнхийлөгч ба эрүүл мэнд хариуцсан захирал ноён Яаки Зингер нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Монгол, Израйль хоёр улс эртний найрсаг харилцаатай улс бөгөөд хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллаж байсан туршлагатай гэдгийг тэмдэглэсэн. Тэрбээр, газар тариалангийн салбар тэр дундаа хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, усалгааны системийг шийдэх, хөнгөн үйлдвэрийн салбарт арьс шир, ноос ноолуур, ээрмэлийн үйлдвэрүүдийн технологийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах боломж бүрэн дүүрэн бий гэв.



Израйлийн "LR" групп нь газар тариалан, эрүүл мэнд, фермерийн аж ахуй зэрэг олон салбарт 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй компани. Тус компани өөрийн улсдаа тахианы аж ахуйд суурилсан худалдаа, үйлчилгээ хосолсон 15 тосгон байгуулах төсөл хэрэгжүүлсэн. Мөн кофены аж ахуй эрхэлдэг. Түүнчлэн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилгоор хүнсний ногоо, гахай, тахианы аж ахуйн төсөл эхлүүлсэн, какао тариалж байгаа гэдгээ хэллээ.

Талууд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малыг бүртгэлжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, хангамжийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Израйль улсын талтай хамтран ажиллах талаар санал солилцов  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй