Шууд Chart

Хятадын Гадаад хэргийн яам Их Британиас өдөөн хатгалгаа зогсоохыг шаардлаа

2018-09-07 11:49:57

Хятадын Гадаад хэргийн яам Их Британийн тэнгисийн цэргийн хүчин чөлөөт усан тээврийн зарчмыг хангах ажиллагааг Өмнөд Хятадын тэнгист  явуулж  байгаатай холбоотойгоор эсэргүүцлээ илэрхийлсэн байна. 

Хятадын тал Британийн энэ ажиллагааг "өдөөн хатгалга" гэж тодорхойлон нэн даруй зогсоохыг хатуу шаардсан байна. Их Британийн тэнгисийн цэргийн хүчний десант, нисдэг тэрэгний "Албион" байлдааны хөлөг онгоц өнгөрсөн сарын 31-ний өдөр Хятадын хяналтаа тогтоосон Параселийн бүлэг  арлуудын дэргэдүүр явж өнгөрсөн юм байна.

Хятадын "Сиша" гэж нэрийддэг Параселийн арлууд, Спратли, Хуаньян арлуудын эзэмшилтэй холбоотой асуудлаар Хятад, Бруней, Вьетнам, Малайз,  Филиппин улсуудын хооронд байнга маргаан үүсдэг ч шийдэгдээгүй өнөөг хүрсэн. Гэсэн ч 2013  оны сүүлчээс Хятад улс тэнд хиймэл арлууд  бий болгох  гидротехникийн болон барилгын ажил хийж эхэлсэн. 

АНУ, Япон улсууд хиймэл арлууддаа тэнгисийн цэргийн бааз байгуулж, цэргийн нисэх буудал нээж цэргийн зориулалтаар ашиглах гэж  байна хэмээн  шүүмжилдэг юм. Харин Хятадын Гадаад хэргийн яам АНУ-ыг Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдлыг тогтворгүйжүүлж байгаагийнхаа хариуцлагыг хүлээх ёстой хэмээн мэдэгддэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын Гадаад хэргийн яам Их Британиас өдөөн хатгалгаа зогсоохыг шаардлаа   
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.43.xxx] 2018-09-07 21:08
Энэ муу хужаа нар өөрсдийгөө хэн гээд бодцийн бэ. Яс юман дээрээ байлдахдаа хүрвэл их британчууд хятадыг бут ниргэнэ шүү дээ..хятадууд сүүлийн жилүүдэд хөрш олон орныхоо уурыг хүргэж их хүргэж байгаа..тэгж ингэж байгаад нэг юм болох вийдээ..
Зочин [202.21.106.xxx] 2018-09-07 20:28
hujaa joomnuud neeh udahgui ustana

Бидэнтэй нэгдээрэй