Шууд Chart

БНАСАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын төлөөлөгчид оролцоно

2018-09-07 13:46:11

БНАСАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой маргаа тохионо. Үүнтэй холбоотойгоор  болох  томоохон  ёслолын арга хэмжээнүүдэд оролцож, БНАСАУ-д албан ёсны айлчлал хийхээр ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр тус улсыг зорьж  байна.

Хатагтай Матвиенко айлчлалынхаа хүрээнд Умард Солонгосын Ардын их Хурлын дарга Цой Тхэ Боктой уулзалт хэлэлцээ хийхийн зэрэгцээ Их хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намтай уулзах юм байна.

Оросын Холбооны зөвлөлийн дарга Матвиенко нь Ерөнхийлөгч Путины үүрэг болгосноор БНАСАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээнд  ийнхүү оролцох юм байна.  

1948 онд БНАСАУ үүсэн байгуулагдсан даруйд ЗХУ тус улстай хамгийн түүрүүнд дипломат харилцаа тогтоож байсныг хатагтай Матвиенко мэдэгдсэн байна. Оросын  төлөөлөгчдийн Умард Солонгос дахь  албан  ёсны  айлчлалын  хөтөлбөрт Мансудэ толгод дахь цогцолборт зочлох  арга хэмжээ багтжээ.

Энд Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Солонгосыг чөлөөлөхөд амиа алдсан зөвлөлтийн цэргүүдийн дурсгалд зориулсан хөшөө дурсгал байдаг юм. Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Холбооны зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Константин  Косачев, Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны дарга Виктор Бондарев, Эрхүү мужийн захирагч Сергей Левченко нарын албаны хүмүүс багтаж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын төлөөлөгчид оролцоно   
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй