Шууд Chart

Японд болсон газар хөдлөлтийн үр дагаврыг арилгах ажил хийж байна

2018-09-07 14:57:07

Японы Хоккайдо арал дээр болсон хүчтэй газар хөдлөлтийн үр дагаврыг арилгах ажлыг хийж байна. Аврах, тусгай  албаны нийт 25 мянган хүн  гамшигт  өртсөн бүс нутагт ажиллаж байна.

Сүүлийн мэдээгээр, газар хөдлөсний уршгаар 8 хүн амь насаа алдаж, 140  хүн гэмтэж, шархадсан байна. Үүний зэрэгцээ 26 хүн ор сураггүй  болсонд  тооцогдож байгаа юм. Хоккайдо арал дээр эрчим хүч тасарснаас болж 2.9 сая байшин барилга гэрэл цахилгаангүй болоод  байсан. Тэгвэл  одоогийн байдлаар 960 мянган байшингийн гэрэл цахилгааныг сэргээж чаджээ.   

Японы Цаг уурын удирдах газрынхан Хоккайдогийн оршин суугчдад хандаж ирэх 2-3 өдрийн туршид хүчтэй газар хөдлөлт  давтагдаж болзошгүйг  анхааруулж байна. Давтан газар хөдлөлтийн хүч 6-7 магнитудад хүрч болзошгүйг сейсмологичид анхааруулж байна. 

Түүнчлэн өнөөдөр үдээс хойш эхэлж, маргаашийг дуустал Хоккайдо орчмоор хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгааг цаг уурчид мэдээлж  байна.  Үүнээс болж үерийн гамшиг нүүрлэж болзошгүй байна. Хоккайдод хурдны Синкансэн галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдөр үдээс хойш сэргээхээр   төлөвлөж байна.

Мөн Саппорогийн метроны ажиллагааг сэргээж буй юм байна. Автомашины замуудад том нүх ангал ихээр үүссэн учир мөн л хөдөлгөөнийг нь  зогсоож  завсрын ажил хийж байна.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд болсон газар хөдлөлтийн үр дагаврыг арилгах ажил хийж байна   
Үзсэн: 254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй