Шууд Chart

“Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” хэлэлцүүлэг боллоо

2018-09-08 13:06:49

“Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг энэ сарын 07-ны өдөр Төрийн ордонд боллоо. Тус хэлэлцүүлгийг  УИХ-ын дэргэдэх Цахим бодлогын түр хорооноос санаачилан Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгуулж, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо, А.Баттулга сан дэмжин ажилласан юм.

Энэхүү нээлттэй хэлэлцүүлэг нь урьд урьдын ийм төрлийн хэлэлцүүлгүүдээс илүү өргөн хүрээг хамарч, ЦЕГ-аас өрнүүлж буй “Unfriend” аяныг дэмжин зохион байгуулагдсан нь онцлог болов. Хэлэлцүүлэгт хууль сахиулах байгууллага, харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлийн алба  хаагчид, ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан, сурагчид болон эцэг эхийн төлөөлөл 800 гаруй төлөөлөгч оролцож хүүхдийг хэрхэн цахим гэмт хэрэг, халдлагаас хамгаалах тухай хэлэлцлээ.


“Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй