Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

2018-09-08 14:46:48

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Маргааш өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэхийг  анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 08-ны 20 цагаас 09 дүгээр сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 хэм, өмнөд хэсгээр 4-9 хэм,  өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө бүх нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 10-наас 09 дүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно, дуу цахилгаантай. Уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 10, 13-нд ихэнх нутгаар, 11-нд говь талын нутгаар, 12-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан,  цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй