Шууд Chart

Посейдоны цэцэрлэгийн "нууцлаг" жуулчин

2018-09-10 15:19:38

Тиррений тэнгист Германы жуулчид жилийн турш очиж амардаг Искья хэмээх арал байдаг. Тэнд маш амгалан тайван, цаг хугацаа удаан өнгөрдөг газар. Гэхдээ тус арал дээр хачирхалтай тохиолдол цөөнгүй гардаг байна. 1997 оны наймдугаар сард 25 настай, хамаг хувцас нь халтартаж, шарх сорви болсон Райнер гэх залуу “Посейдоны цэцэрлэг”-т хүрээлэнд очжээ.

Тэрбээр тэндхийн ажилтанд мотоциклоосоо унаж гэмтсэн мөн тархиндаа гэмтэл авсны улмаас хаана байгаа гэдгээ сайн мэдэхгүй байна хэмээн өгүүлсэн байна. Ажилтан эмч дуудаж, эмч ирээд Райнерт тариа хийн эмнэлэг рүү явуулжээ. Эмнэлэгт очсоныхоо дараа өдөр нь түүний бие сайжирч, өөрийн овог мөн буудалласан зочид буудлынхаа тухай эмч нарт ярьсан байна. Хачирхалтай нь залуугийн буудаллаж байсан гэх буудал руу залгахад бүртгэлд ямар ч Райнер байгаагүй гэнэ.

Харин цагдаагийнхан 1981 онд тус буудалд үнэхээр Райнер хэмээх овогтой Герман жуулчин буудаллаж байгаад дараа нь оньсого мэт гэнэт алга болсон тухай олж мэдсэн байна. Тухайн үед түүнийг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн ч  олдоогүй тул тэнгист живсэн гэсэн дүгнэлтэд хүрч байжээ. Харин гэр бүлийнхэн нь Райнерыг нас барсанд тооцож байжээ. Ийнхүү олон жилийн өмнө үхсэнд тооцогдсон Райнерыг ах нь ирж авсан бөгөөд харин өнгөрсөн хугацаанд тэр хаана байсан нь оньсого хэвээр үлдсэн аж.


Посейдоны цэцэрлэгийн "нууцлаг" жуулчин  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй