Шууд Chart

Авлигачдаас 116 сая рублийн хөрөнгө хураан авчээ

2018-09-10 17:02:16

Энэ оны байдлаар ОХУ-ын Мөрдөн шалгах хороо шалгалт явуулж, авлигачдаас 116 сая рублийн хөрөнгө хураан авсан талаар Москва хотын Мөрдөн шалгах хорооны газрын даргын орлогч Сергей Ярош мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, эхний хагас жилийн байдлаар авлигын гэмт хэргээс нөхөн төлбөр олгох явдал 80 хувиар өсчээ. Тухайлбал, 18 сая 347 мянган рублийн нөхөн төлбөр хийгдэж, 116 сая 803 мянган рублийн хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 5 дахин өссөн үзүүлэлт гарсан байна.

Түүнчлэн тэр “Хууль сахиулах байгууллага гэм буруутай этгээдийн хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийг нуун дарагдуулах явдлыг багасгах талаар шуурхай ажиллаж, анхан шатны шалгалтыг явуулж, мөрдөн шалгах нь чухал ач холбогдолтой юм. Тиймээс, Мөрдөн шалгах хороо гүйцэтгэх ажил явуулдаг хууль сахиулах байгууллагуудтай авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах асуудлаар тогтмол уулзалт хийж байна” гэж нэмж хэлжээ.


Авлигачдаас 116 сая рублийн хөрөнгө хураан авчээ  
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.114.xxx] 2018-09-10 18:19
Тэгнэшүүдээ,хуулиа хэрэгжүүлдэг,хуульчид нь өргөсөн тангарагтаа үнэнч улс оронд ийм байдаг,харин төрийн толгой дээр улс төрийн нам завилан сууж,төрийн албыг мөнгөөр худалдсан оронд бол амаар ярих,цаасаар хуурах,хуйвалдахаас өөр юм хийгдэхгүй

Бидэнтэй нэгдээрэй