Шууд Chart

Төслийн хүрээнд 60 тонн төмс хураан авчээ

2018-09-11 13:05:05

Орхон аймгийн Баян-Өндөр сум 21 багтай. Эдгээр багийн ажилчдыг Монгол орны эрүүл  хөрс шороонд ургасан  хүнсний ногоогоор хангах зорилгоор "Эко Баян-Өндөр" төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 4 хүлэмжинд нарийн ногоо, өөр бусад талбайд чацаргана, үхрийн нүд,  лууван, манжин, төмс тариалжээ. 

Хамгийн гол нь цэвэр Монгол сортын үрээр тарьж ургуулсан нь онцлог гэнэ. Өнгөрсөн амралтын өдөр ургац хураалт хийсэн бөгөөд 6 га талбайд тариалсан төмснөөс 60 орчим тонн төмс хурааж авчээ. Мөн дээрх төслийн хүрээнд  тарьж ургуулсан жимс жимсгэнээр бренд бэлгийн багц гаргаж эхлээд байгаа аж.


Төслийн хүрээнд 60 тонн төмс хураан авчээ  
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй