Шууд Chart

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

2018-09-12 13:00:07

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.09.12/ болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлээ. 1995 онд Харилцаа холбооны тухай хуулийг баталснаас хойш найман удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Харилцаа холбооны зах зээл дэх төрийн оролцоог багасгах цаашдын хөгжил, зах зээлийн үр өгөөжтэй шударга өрсөлдөөнийг дэмжсэн иргэн, хуулийн этгээдийг харилцаа холбоо мэдээллийн технологийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хүртээмжтэй хангахад одоо мөрдөгдөж буй Харилцаа холбооны тухай хууль учир дутагдалтай байна.

Иймд хуулийн төсөлд харилцаа холбооны зохицуулах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг тодорхой болгож, зааглах, зах зээлийн өрсөлдөөн үйлчилгээний үнэ тарифыг зохицуулахад оролцоог нэмэгдүүлэх тус салбар дахь монополь шинжтэй үйлчилгээг тодорхойлох, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагааг хориглох, мэдээллийн технологийг нэгдмэл бодлого, төлөвлөлт, зохион байгуулалттай хөгжүүлэхийн тулд салбар хоорондын уялдааг хангах зэрэг зохицуулалтыг нарийвчлан тусгаж өгчээ.


Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй