Шууд Chart

Салбарын хэмжээнд үндэсний 1785 стандартад улсын үзлэг хийж байна

2018-09-12 15:13:27

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 87 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2018 оны 97 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй үндэсний стандартын баримт бичгийн үзлэгийг зохион байгуулахаар болсон юм.

Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт мөрдөж буй үндэсний стандартад үзлэг хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий салбар комиссын бүрэлдэхүүн ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-112 дугаар тушаалаар батлагдан ажиллаж байна.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан салбар комисс нь 22 дэд комисс, нийт 181 гишүүн, 23 нарийн бичгийн дарга бүхий өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үндэсний 1785 стандартад үзлэг хийх ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа юм.   


Салбарын хэмжээнд үндэсний 1785 стандартад улсын үзлэг хийж байна  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй