Шууд Chart

АНУ-ын Өмнөд болон Хойд Каролина мужид Флоренс далайн хар шуурга дэгдэж байна

2018-09-14 14:25:50

Өнөөдөр АНУ-ын өмнөд болон Хойд Каролина мужуудад Флоренс далайн хар шуурга дэгдэж эхэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Одоогийн байдлаар Хойд Каролина мужид ширүүн салхи шуургатай хүчтэй аадар бороо орж үерийн аюул нүүрлээд байна. Хүчтэй салхины улмаас 11 мянган орчим айл өрхийн цахилгаан эрчим хүч тасалдаад байгаа юм байна.  Байгалийн энэхүү гамшигт үзэгдлийг Америкийн байгалийн үзэгдэл судлах төвийн мэргэжилтнүүд сүүлийн арваад жилд тохиолдож байгаа хамгийн хүчтэй хар шуурганы нэг болно гэж үзэж байна. Мөн, судлаачид Флоренс хар салхийг олон хүний аминд хүрч болзошгүй гэж таамаглаж байна.

АНУ-ын цаг уурын албанаас мэдээлж байгаагаар Флоренс хар шуургыг 2-р зэргийн хүчтэй хар шуурганд тооцогдож байна. Мөн хар шуурганы хурдыг 155 км цаг гэж тодорхойлж байна. Удахгүй хар салхи улам эрчээ авч Өмнөд Каролинагийн Мертли Бичэд хүрэхэд салхины хурд ойролцоогоор 250 км цаг хүрч ширүүсэх төлөв ажиглагдсан байна.

Мөн, газарт унах хур тунадасны хэмжээ 400 хүртэлх см болох төлөвтэй байгаа юм байна. Хар шуурга дэгдэж байгаа Өмнөд болон Хойд Каролина болон Виржиниа мужуудаас нийт 1,7 сая иргэнийг нүүлгэн шилжүүлж эхлээд байгаа юм байна. Мөн орон нутгийн болон олон улсын 1400 гаруй  нислэгийг цуцалсан байна. Цаг уурчид Флоренс хар шуургыг Америкийн зүүн эргийн нутгаар сүүлийн 30 жилд дэгдэж байгаа хамгийн их аюул гамшиг дагуулах үзэгдэл гэж дүгнэж байгаа юм.

Хамгийн сүүлд энэ бүс нутагт 1989 онд “Хьюго” далайн хар шуурга шуурч Хойд Каролиныг бүхэлд нь сүйтгэн бараг 7 тэрбум долларын эдийн засгийн хохирол учруулж 50-иад хүний амь нас эрсэдсэн юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Өмнөд болон Хойд Каролина мужид Флоренс далайн хар шуурга дэгдэж байна   
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй