Шууд Chart

Парис хотноо олон улсын автомашины үзэсгэлэн болж байна

2018-10-06 15:48:25

Франц улсад, 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг, Парисын авто үзэсгэлэн нээлтээ хийгээд байна. Энэ шоу нь цар хүрээгээрээ, дэлхийд нэгдүгээрт ордог бөгөөд хамгийн алдартай хөлгүүд энд цугладаг. Мөн дэлхийн хамгийн анхны, хамгийн эртний тэгээд хамгийн удаан хугацаанд зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ үнэ цэнэтэй, алдартай байдаг.

 Анх 1898 онд буюу одоогоос 120 жилийн өмнө зохион байгуулагдаж, түүнээс хойш уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн. Энэ удаагийн Парисын авто үзэсгэлэнд дэлхийн хамгийн нэр хүндтэй, автомашин үйлдвэрлэгч 500 гаруй компани оролцож, өөрсдийн хамгийн шилдэг гэсэн бүтээлээ танилцуулж байгаа аж.

Тухайлбал, “Mercedes-Benz” компани "EQC",  “Audi” компани "E-Tron" зэрэг цахилгаан автомашинуудаа танилцуулсан нь авто хүлгүүдээс хамгийн онцгой бүтээлүүд байлаа гэж үзэсгэлэнд оролцогчид хэлж байна. Сүүлийн үед, автомашин үйлдвэрлэгч бүр спорт хөдөлгүүртэй, жип ангиллын автомашин үйлдвэрлэх болсон. Үүний зэрэгцээ Ренаулт компани мөн, өөрийн K-Ze нэртэй бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа. Энэхүү автомашиныг ирэх оноос, хамгийн түрүүнд Азийн зах зээлд тэр дундаа, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх юм. Харин энэ онд Ниссэн, Волксваген болон, Форд компаниуд энэ удаагийн үзэсгэлэнд оролцсонгүй. Энэ сарын 4-нд нээлтээ хийсэн Парисын авто үзэсгэлэн ирэх 15-ныг хүртэл үргэлжилнэ.













Нийтэлсэн: Moнголын мэдээ

Парис хотноо олон улсын автомашины үзэсгэлэн болж байна  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй