Шууд Chart

Гал гарсан тулаанууд хүлээж байна

2018-10-10 09:36:28

Волейболын ДАШТ-ий хоёр дахь шат оргил мөчдөө ирлээ. Энэ шатны эхний хоёр өдөрт зөвхөн ХБНГУ-ын баг Бразилчуудыг хожсоныг эс тооцвол сенсааци дэгдсэнгүй. Үндсэндээ хожих ёстой багууд үүргээ гүйцэтгэсэн гэсэн үг юм. Гэхдээ одооноос л жинхэнэ “тулаанууд” эхлэх нь ээ.

Хоёрдугаар шатанд тус бүр найман багтай хоёр хэсэг болон тоглож буй. Эндээс зөвхөн хэсэгтээ эхний гурван байр эзэлсэн баг л гуравдугаар шат руу орох юм. Одоо баг тус бүр хоёр тоглолт хийх бөгөөд тоглолт бүр нь бараг дэлхийн аваргын алтан медалийн төлөө үзнэ гэж хэлж болно.

Е хэсэгт

Серби 21

Нидерланд 20

Япон 18

Бразил 16 оноотой явж байгаа.

Монголын цагаар өнөөдөр 11:40 цагаас Нидерланд Бразил тулна. Германд том оноо алдсан Бразилчууд энэ тоглолтод хожигдвол тун хүнд байдалд орно. Өмнөх ДАШТ-д хүрэл медаль хүртэж, медалийн төлөө цааш явахад их хэцүү болж ирнэ.

Харин 20:20 цагаас тэмцээнийг зохион байгуулж буй Япон Риогийн олимпийн мөнгөн медалтай Сербийн хүчирхэг багтай тоглох хуваарьтай.

Харин маргааш Серби Нидерланд хоёр хэсгээ тэргүүлэхийн төлөө үзэх магадлалтай юм. Бразил, Японы багийн хэн нь цаашаа явах вэ гэдгээ шийдэх тоглолтыг хоорондоо хийнэ.

F хэсгийн эхний хоёр тоглолтыг дандаа фаворит багууд нь хожсон. Одоогийн байдлаар

Итали 21

Америк 19

Хятад 18

Орос 18 оноотой явж байна.

Манай цагаар өнөөдөр 17:10 цагаас Орос-Итали эхлээд тоглоно. Орос бүсгүйчүүдийн хувьд хожих л ёстой тоглолт. Адаглаад тай брэк гаргаж чадвал хожигдсон ч нэг оноо авах тул тэр нь аминд нь орж мэднэ.

Залгуулаад 20:20 цагаас АНУ – БНХАУ-ын багийн тоглолттой. Дэлхийн аваргын эсрэг олимпийн аварга гэсэн үг. Тэр тусмаа өмнөх ДАШТ-ий финалд таарч АНУ-ын баг хожсон.

Маргааш Итали - Америк, Орос - Хятад гэсэн хоёр томоохон тэмцэл өрнөнө. Тэгэхээр аль хоёр баг нь хэсгүүдээс хасагдахыг маргааш орой л мэдэх үлдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гал гарсан тулаанууд хүлээж байна  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.242.47.xxx] 2018-10-11 08:44
MHB -йг спортын суваг яагаад Юнившингээр гарахаа бочихвоо
Зочин [174.221.129.xxx] 2018-10-10 17:26
Энэ тэмцээнийг ямар сувгуудаар үзэх бэ АНУ д ам
Зочин [43.242.241.xxx] 2018-10-10 15:30
аль телевизээр шууд үзэх боломжтой вэ

Бидэнтэй нэгдээрэй