Шууд Chart

Япончууд рубикийн шоог маш богино хугацаанд эвлүүлдэг робот бүтээжээ

2018-10-10 14:36:31

3*3 *3 гэсэн хэмжээтэй дөрвөлжин талуудаас бүрддэг эвлүүлдэг тоглоомыг Рубикийн шоо гэж нэрлэдэг. Хүний оюун ухаан, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх ач холбогдолтой тус наадгайг анх 1974 онд Эрно Рубик гэгч эрхэм зохион бүтээж байсан түүхтэй. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл рубикийн шоог эвлүүлэх арга, технологийг эзэмшин маш богино хугацаанд эвлүүлж чаддаг болсон. Гэхдээ өнөө цагт роботын төхөөрөмж энэ эвлүүлдэг шоон тоглоомыг хүнээс ч илүү хурдан хугацаанд эвлүүлж чаддаг болоод байна. Тэгвэл хамгийн сүүлд Япончуудын бүтээсэн 3 хуруутай роботын гар бүхий төхөөрөмж рубикийн шоог секунд гаруйханы хугацаанд эвлүүлж амжсан талаар мэдээлж байна.

 Үзэгч та бүхний харж байгаа Япончуудын бүтээсэн тус гурван хуруугаараа ажилладаг роботын гар маш өндөр хурдны хөдөлгөөнийг харж хянах, боловсруулах чадалтай камер болон процессорын системээр хангагдсан. Гурван хуруу нь хүртэл хөдөлгөөнийг төгс гүйцэтгэлтэй, хурдан хийж чаддаг технологийг өөртөө шингээсэн.  Ингэхдээ гуравхан дарааллын үйлдлийн хөдөлгөөнийг нэг секунд гаруйханы хугацаанд хийж чаддаг хурдтай хэмээн онцолсон байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр рубикийн эвлүүлдэг шоог хамгийн хурдан хугацаанд 0,38 секундэд эвлүүлдэг робот байдаг бол харин хамгийн хурдан хугацаанд эвлүүлдэг буюу 4,22 секундэд эвлүүлдэг чадвартай хүн дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна.

Дэлгэцэд гарч байгаа гурван хуруутай роботын гарыг Японы Токиогын их сургуулийн Масатоши Ишикавагын лабораторийн мэргэжилтнүүд зохион бүтээсэн юм. Рубикийн шоог эвлүүлэхдээ гурван хуруугаа ашиглан хөдөлгөөн хийж байгаа ч шаардлагатай үед агаарт хөнгөн дээш шидэж эргүүлэн яг үйлдэл хийх гэж байгаа талаас нь барьж аван үйлдлээ үргэлжлүүлж чаддаг чадвар нь анхаарал татаж байгаа юм. Энэ робот 10-хан секундэд 30 хөдөлгөөнийг хийх хурдтай хэмээн онцолж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япончууд рубикийн шоог маш богино хугацаанд эвлүүлдэг робот бүтээжээ  
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй