Шууд Chart

Саран дээр буух зориулалтын модуль хөлгийн концепцийг танилцуулжээ

2018-10-10 14:40:44

Дэлхийн сансар судлалын салбарын дараагийн үеийн хөгжлийн эхний алхмыг саран дээр хийх шинэ судалгаа туршилтаас эхэлнэ хэмээн үзэж байна. Үүнтэйгээр холбогдуулан манай гаригийн томоохон сансар судлалын компаниуд сарны гадаргуу дээр бууж , шинэ станц байгуулан судалгаа туршилт хийх тухай төсөл хөтөлбөрөө боловсруулан эхнээсээ танилцуулсаар байна. Тэгвэл саяхан Америкийн “Локхийд Мартин” компани саран дээр буух зориулалтын модуль хөлгийнхөө концепцыг танилцуулсан байна.

Өмнө нь АНУ-ын агаар сансрын захиргаа Сарны тойрог замын бүсэд сансрын шинэ станц барьж байгуулах төлөвлөгөөнийхөө талаараа мэдэгдэж байсан. Үүгээрээ дамжуулан шинэ судалгаа туршилт хийх зорилгоор сансрын нисэгчдийг задгай сансарт илгээх шаардлага бий болсныг онцлоод сансрын шинэ хөлөг, газардагч модуль бүтээх хэрэгтэй болоод байгааг мэдэгдээд байгаа. Тухайлбал, “Спайс Лаунч Систем” нэртэй асар том хэмжээтэй тээвэрлэгч пуужинг бүтээнэ гэсэн үг. Тийм учраас Локхийд Мартин компани сансрын нисэгчдийг тээвэрлэх шинэ төрлийн өөр нэгэн сансрын хөлөг үйлдвэрлэх асуудалтай тулгараад байгаа юм. Үүнтэйгээр холбогдуулан компанийн талаас саран бууж, хөөрөх боломжтой сарны гадаргуу дээр буугч модуль хөлгийнхөө концепцыг дүрс бичлэгээр дамжуулан танилцуулсан байна.

Танилцуулгад дурдсанаар, энэ концепц модуль саран дээр 4 хүн, үүнээс гадна 900 кг хүртэлх жинтэй ачааг хүргэх чадалтай хэмээн онцолсон. Сансрын нисэгчид сарны гадаргуу дээр газардсаныхаа дараа тус модуль дотор 2 долоо хоног амьдрах боломжтой байх болно оо гэсэн юм. Компанийн талаас мэдээлснээр, энэхүү саран дээр буугч хөлгийн хөдөлгүүр нь шингэн төлөвт устөрөгч болон хүчилтөрөгчийн шатахуунаар ажилладаг байх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Локхийд Мартин компани энэхүү харагдаж байгаа концепц модулиа 2024 он гэхэд бүтээж дуусгаад туршиж үзэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саран дээр буух зориулалтын модуль хөлгийн концепцийг танилцуулжээ  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй