Шууд Chart

Дэлхийд хамгийн нөлөөтэй паспортаар Япон улсын паспортыг нэрлэжээ

2018-10-12 09:00:00

Дэлхийн хамгийн хүчтэй буюу нөлөөтэй паспортоор Япон улсын паспортыг нэрлэжээ. Дэлхийн улс орнуудын ард иргэд, бусад улс оронд чөлөөтэй зорчих боломжийг илтгэдэг “Хэнли паспорт индек”-ээр Япон улсын паспорт манай дэлхийн хамгийн хүчтэй буюу нөлөөтэй паспорт болсон байна.

Зарим улсын паспорт ямар нэг шалгуургүй буюу визгүйгээр нэвтрэх боломжтойг илтгэн харуулсан шинэ тайланг энэ сарын 9-ний өдөр гаргасан байна. Япон улс энэ сараас эхлэн Мяньмарт визгүй зорчих боломжтой болж 190 гаруй улсад чөлөөтэй зорчиж байна. Ингэснээр 189 улсад визгүйгээр чөлөөтэй зорчдог Сингапур улс энэ жагсаалтын хоёрдугаарт орж байна.

2018 онд Герман улс 188 улсад чөлөөтэй зорчих болсноор гуравдугаар байрт орсон байна. Энэ улстай хамт Франц, Өмнөд Солонгос гэсэн хоёр улс мөн гуравдугаарт жагсаж байгаа юм.

Тэгвэл 186 улсад визгүй зорчдог АНУ, Их Британи хоёр шинэ жагсаалтын тавдугаарт байна. Энэ хоёр улсын аль нь ч энэ онд шинээр аль нэг улсад визгүй зорчих эрх аваагүй нь өмнөх шигээ хамгийн хүчтэй буюу нөлөө ихтэй паспортуудын жагсаалтыг ойрын хугацаанд дахин тэргүүлж чадахгүй гэж харуулж байна.

2015 онд АНУ, Их Британи хоёр энэ жагсаалтыг тэргүүлж, хамгийн олон улсад ямар нэг шалгуургүйгээр зорчиж байжээ. Харин өнгөрөгч есдүгээр сард Тайвань, ОХУ-ын иргэдэд визийн шаардлага тавихгүй болж энэ улсад Оросууд чөлөөтэй зорчих болсон. Гэвч үүнийг үл харгалзан Орос паспортын нөлөөтэй байдал жагсаалтын 47 дугаарт орсон байна.

Энд Арабын нэгдсэн улс сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн том амжилт гаргасныг дурдах хэрэгтэй. Энэ улсын хувьд хүчтэй буюу нөлөөтэй паспорттай улсын 2006 оны жагсаалтаар 62 дугаарт байсан бол одоо 21 дүгээр байр руу урагшилжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхийд хамгийн нөлөөтэй паспортаар Япон улсын паспортыг нэрлэжээ   
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй