Шууд Chart

"Гамлет" монодрам тоглогдоно

2018-10-11 17:38:12

Английн суут жүжгийн зохиолч Уильям Шекспирийн эмгэнэлт жүжиг "Гамлет"-ийг монодрам /нэг хүний жүжиг/ болгон найруулан тавихаар болжээ. 

Нүсэр тавилттай, ажиллагаа шаардсан, алдартай жүжгийг нэг хүн тайзнаа амилуулна гэдэг мэргэжлийнхний болоод үзэгчдийн сонирхлыг эрхгүй татна. Жүжгийн ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажилласан бөгөөд "Гамлет"-ийг жүжигчин Л.Эрдэнэ-Очир амилуулна.

Жүжгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, зураачаар Т.Болортүвшин, дууны найруулагч Д.Баярхүү, гүйцэтгэх продюсер Б.Гантигцэцэг болон "Green entertainment"-ийн уран бүтээлчид ажиллаж байна.

"Гамлет" монодрам аравдугаар сарын 24, 25-нд "Корпорэйт конвеншн" төвийн тайзнаа тоглогдоно. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Гамлет" монодрам тоглогдоно  
Үзсэн: 104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй