Шууд Chart

Монголын хөлбөмбөгчид Лаосын шигшээ багийг хожлоо

2018-10-18 13:09:37

“FIFA DAYS”-ын хүрээнд аравдугаар сард Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг албан ёсны хоёр нөхөрсөг тоглолт хийлээ.

Эхний тоглолтоо манай залуус Сингапурын эсрэг хийж 2:0-ийн харьцаатай ялагдал хүлээгээд байсан. Өчигдөр Лаос улсын Үндэсний цэнгэлдэхэд Лаосын шигшээ багтай тоглож 4:1-ийн харьцаатай талбайн эздийг бут ниргэлээ.

Тоглолтын хувьд 23` минутанд Лаосын шигшээ багийн довтлогч Бонпачан Бунгконг тоог нээсэн. Энэ гоолоос таван минутын дараа Монголын багаас жигүүрийн довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ хариуг барьж нэг гоол авч ирсэн юм.

Эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарсан Б.Балжинням, М.Жансерик нар тоглолтын хэмнэлийг илүү хурдтай болгож санаачлагыг гартаа авсан. Ингэснээр 73' минутанд А.Нармандах Монголын шигшээ багийг энэ тоглолтод анх удаа тэргүүлэх боломжийг олгосон юм. Үлдсэн цагт залуусын тоглолт бүр ч сэргэж М.Жансерик 75', Н.Наранболд 83' нар тоог 4:1 болгосноор энэ тоглолтын хувь заяаг нэгэнт шийдсэн юм.

Өмнө нь манай шигшээ Лаосын шигшээ багтай тоглож 1:1-ийн харьцаатай тэнцэж, 3:0-ийн харьцаатай ялагдал хүлээж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын хөлбөмбөгчид Лаосын шигшээ багийг хожлоо  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [213.112.77.xxx] 2018-10-18 22:07
Laos hul bumbug toglodod yumuu
Зочин [124.158.112.xxx] 2018-10-18 14:39
/ их сайхан мэдээ байна амжилт

Бидэнтэй нэгдээрэй