Шууд Chart

Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигчид Тайпей хотын төвд жагслаа

2018-10-22 10:00:00

Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч олон мянган хүн Тайпей хотод жагсаал хийлээ. Тайванийн мэдээллийн төв агентлагийн уламжилснаар жагсагчид арлын тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалж байжээ.

Жагсаалыг зохион байгуулагчдын хэлж байгаагаар жагсаалд 50 мянга гаруй хүн оролцсон байна. Тэд Ардчилсан дэвшилтэт намын төв байрны өмнө цуглаж, Бээжингийн зүгээс ирж байгаа аюул заналд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.

Сүүлийн жилүүдэд хамгийн томд тооцогдох энэ жагсаалыг улс төрийн “Формоса Альянс” хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд хөдөлгөөн өнгөрсөн дөрөвдүгээр сард үүсэн байгуулагдсанаасаа хойш арлын тусгаар тогтнох үзлийг урагш зүтгүүлж, “Тайвань” гэдэг үгийг БНХАУ-тай ямар нэг хэмжээнд огт холбохгүй байхын төлөө тэмцэж иржээ.

“Тайванийн олон нийт гудамжинд гарч, дуу хоолойгоо нэгтгэж, бие даан шийдвэр гаргахгүй бол Хятад улс бидний өмнөөс шийдвэр гаргаад байна” гэж хөдөлгөөний Хэвлэлийн нарийн бичгийн дарга Ян Зунли мэдэгдлээ.

Тэрбээр сүүлийн нэг жилд БНХАУ Тайванийн эсрэг аюул заналаа улам чангатгаж, арлыг олон улсын тавцанд ганцаардуулах оролдлогоо бас чангатгаж байна гэв. 

Энэ онд Тайпей Бээжингийн шахалтаар гурван холбоотноо алдсан. Тодруулбал, Буркина-Фасо, Бүгд найрамдах Доминикан улс, Сальвадор Тайваньтай албан ёсны харилцаагаа тасласан. Ингэснээр дэлхий дахинд Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг орны тоо 17 болж цөөрсөн. Хятад улс Тайванийг өөрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг ч 1949 онд иргэний дайн дууссаны дараа Тайванийг хяналтаасаа бага багаар алдсан.

2008-2016 онд Гоминданы нам засгийн эрх барьж байхад Тайванийн хоолойн хоёр эргийн харилцаа дулаан байсан ч 2016 оны тавдугаар сард Хятад, Тайванийн харилцаа сэрүүссэн. Хатагтай Цай Инвэнь БНХАУ-тай ойртохын эсрэг байдаг ч Бээжинд өдөөн хатгах шалтаг өгөхгүй байхыг дэмждэг хүн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигчид Тайпей хотын төвд жагслаа   
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [202.9.42.xxx] 2018-10-22 20:49
Taiban, Tubd, Ubur Mongol, Uigar Shinjaan tusgaar togtnoh tsag irnee...
Зочин [103.26.194.xxx] 2018-10-22 18:51
АЛСДАА ТУСГААР УЛС БОЛЖ ДЭЛХИЙ НИЙТЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛН ЭЭ .
Lord [65.49.68.xxx] 2018-10-22 17:11
Taiwan Hyatadiin medeld orvol daraa ni Mongoliin asuudal soxogdox taamaglal bgaa.Taiwan tusgaar Togtnoloo zaralbal Xyatad dotor bgaa busad oortoo zasax ornuud bolon tusgaarlax xvseltei vndestenvvdiin status soxogdono.Xyatad zadarch boloxgvi zadraxgvi bj boloxgvi xetsvv baidald bgaa
Zochin [202.131.243.xxx] 2018-10-22 17:10
Taivan bol aral uls. Hyatad " Neg haytad, neg bodlogoo " dotooddoo l yavuulah ni zov. Ali ertnii Manj Chin ulsiin ueiin nutag devsgeriig Hyatad manai gazar nutag gej oilgood baih shig sanagddag. Tegvel ih Mongol ulsiin nutag devsgert bagtdag ulsuud manai hariyat geed baival olon ulsad sonin sanagdah baih daa.
Зочин [31.30.149.xxx] 2018-10-22 16:43
huzaagiin medeld hezeech orz bolohgui

Бидэнтэй нэгдээрэй