Шууд Chart

Нэрт зохиолч Жинь Юн 94 насандаа таалал төгсчээ

2018-11-01 09:30:01

Дэлхий нийтэд Жинь Юн нэрээр алдаршсан Хятадын зохиолч Ча Ляньюн өнгөрсөн Мягмар гарагт таалал төгсчээ. Үргэлжилсэн үгийн нэрт зохиолч 94 насандаа эмнэлэгт өөд болсныг ХонгКонгийн хэвлэлд мэдээлсэн байна.

Зохиолч Жинь Юн-ы, Хятадын илдээр тулалдагч эрчүүдийн тухай «Ном сэлэм тэмцэлдсэн түүх» хэмээх анхны роман 1955 онд хэвлэгдэж байжээ. Тулааны урлагийн тухай түүний тууж романууд Хятад уран зохиолын дэлхий нийтэд хамгийн их түгсэн бүтээлүүдийн тоонд багтдагаас гадна, хялбаршуулсан баримтат кино, тв-ийн цуврал, компьютер тоглоом хүртэл хийсэн байдаг.

Жинь Юн нэрээрээ алдаршсан зохиолч Ча Ляньюныг өөд болсонд Хятадын Алибаба компанийн захирал асан Жак Ма зэрэг алдар нэртэй хүмүүс эмгэнэл илэрхийлжээ.


Нэрт зохиолч Жинь Юн 94 насандаа таалал төгсчээ  
Үзсэн: 322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй