Шууд Chart

Монголын хөлбөмбөгийн шигшээ Филиппиний багийг хожлоо

2018-11-04 09:00:00

Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны бэлтгэлээ Филиппин улсад базааж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өчигдөр үндэсний шигшээ баг тус улсын "Давао Агуйлас" багтай нөхөрсөг тоглолт хийж 2:0-ээр хожжээ. Тус багийн хувьд Филиппиний шилдэг гурван клубын нэгт тооцогддог. Мөн үндэсний шигшээ багийнх нь зургаан тоглогч "Давао Агуйлас" багт тоглодог аж.

Нөхөрсөг тоглолтын хувьд Монголын шигшээ багийн тоглогч С.Ганхуяг нэг гоол оруулснаар тоглолтын харьцааг тэргүүлж эхэлжээ. Мөн Н.Цэдэнбалын дамжуулалтыг эсрэг багийн хамгаалагч өөрийн хаалганд оруулснаар Монголын баг нэг ч бөмбөг алдалгүй эл тоглолтод ялалт байгуулав.

Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шат энэ сарын 11-16-ны хооронд Тайван улсад болно. Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийнхан Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны эхний тоглолтоо энэ сарын 11-нд БНАСАУ-тай, дараагийн тоглолт 13-нд Тайваньтай, 16-нд Хонгконгийн багтай хийнэ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын хөлбөмбөгийн шигшээ Филиппиний багийг хожлоо  
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй