Шууд Chart

Дуучин С.Гантогоогийн түүхийг өгүүлэх “Шар автобус” кино нээлтээ хийлээ

2018-11-08 09:16:33

БНСУ-руу үйлдвэрийн гэрээт ажилтнаар явсан ч, хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн визнийхээ  ангиллыг урлагийн виз болгон өөрчилж, цөөнгүй дууг солонгос хэлээр сонсогчдод хүргэсэн уран бүтээлч бол дуучин С.Гантогоо. Тэгвэл түүний туулсан зам болоод амьдралын талаар өгүүлэх "Шар автобус" баримтат киноны нээлт БНСУ-ын Сөүл хотын "Сөүл Синема" кино театрт өчигдөр боллоо.

Солонгост уран бүтээлээ туурвидаг Монгол залуугийн тухай, түүний хувь хүний үзэл бодол болон амьдралыг харуулсан уг баримтат кино хоёр жилийн хугацаанд бүтжээ. Тус бүтээлийг БНСУ-ын найруулагч Чон Су Хы найруулсан аж. Киноны зураг авалт Монгол болон БНСУ-д явагдсан бөгөөд зарим хэсгийг гол дүр буюу С.Гантогоогийн бага насаа өнгөрүүлсэн Хөвсгөл аймагт авчээ.

Сонирхуулахад, дуучин С.Гантогоо “Шар автобус” киноны дууг өөрөө зохиож, монгол, солонгос хэлээр дуулсан гэнэ. Түүнчлэн “Шар автобус” бүтээлийг Монголынхоо үзэгчдэд үзүүлнэ гэв.















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дуучин С.Гантогоогийн түүхийг өгүүлэх “Шар автобус” кино нээлтээ хийлээ  
Үзсэн: 308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй