Шууд Chart

"Монголын товч түүх" зохиол түүхийн үнэнийг тодруулахад үнэтэй эх сурвалж болсоор байна

2018-11-08 12:04:01

Монгол Улсын Ерөнхий сайд асан Амар 20-р зуунд хамгийн анх Чингис хааны тухай түүхэн үнэнийг өгүүлсэн, судалгааны бүтээл туурвиж байсан байна. Тэрбээр 1934 онд Монгол үндэстний гарал үүслээс Чингис хааны үе хүртэлх цаг хугацааг хамарсан "Монголын товч түүх" хэмээх зохиол бичсэн. Ийнхүү 20-р зуунд анх удаа Чингис хааны тухай түүхэн үнэнийг бичсэн нь одоог хүртэл Монголын түүхийн үнэнийг тодруулахад үнэтэй эх сурвалж болсоор байна гэж ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан, Академич н.Болдбаатар ярилаа.  

Гэвч Амар сайд энэ номынхоо хоёрдугаар ботийг бичиж амжилгүй баривчлагдаж, 1941 онд ЗХУ-д цаазлуулж байсан түүхтэй.  


"Монголын товч түүх" зохиол түүхийн үнэнийг тодруулахад үнэтэй эх сурвалж болсоор байна  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй