Шууд Chart

Г.Аюурзана: Чингис хаан зуны тэргүүн сарын 16-нд мэндэлсэн

2018-11-09 09:00:00

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өчигдөр тохиосон. Тэгвэл энэ өдөр соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Г.Аюурзана нэгэн сонирхолтой бичвэр өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр “Байсхийгээд л давтдаг, улиг болсон нөгөө санаагаа энэ өдөр ахин хэлье.

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг анх 1962 оны тавдугаар сарын 31-нд дүйцүүлэн 800 насны нь ойг тэмдэглэсэн түүхтэй. Саяхан буюу 2002 оны тавдугаар сарын 3-нд дүйцүүлэн 840 насны ойг нь тэмдэглэснийг ч зарим хүн санадаг л байх. Эзэн богд маань 1162 оны морин жил төрсөн, 1227 оны гахай жил тэнгэрт хальсан, монгол тооллоороо бол 66 нас сүүдэр зооглосон гэдэг нь эргэлзээгүй батлагдсан. Харин төрсөн өдөр нь л мадагтай хэвээр байна.

Цэндийн Дамдинсүрэн абугай “Нууц товчооны монгол бичгийн эх” гэж тодорхойлсон “Лу. Алтан товч” судар тэргүүтэн олон чухаг эх сурвалж “Зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэлд мэндэлсэн” гэж заадаг, түүнчлэн алтан ургийн аугаа сударч Инжаннаш өдий төдий судар бичиг харгуулан үзээд “Хөх судар”-таа их эзний мэндэлсэн өдрийг зуны тэргүүн сарын 16 хэмээн тогтоосноо зарлаж, үүнд ямарваа эндүүрэл самуурал үгүй хэмээн баталсан билээ. Гэтэл бүр хожмын, XIX зууны “Болор толь”, “Сувд эрих” хэмээх хоёр гар бичмэлд түшиглэн, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг “Чингис хааны төрсөн өдөр” хэмээн сүүлийн хэдэн жил зарлан тэмдэглэдэг болчихоод байна.

Өвлийн эхээр төрснийг хоёр зүйлээр батлав гэлцдэгийн нэг нь булган өлгий. Монголчууд халуун зун төрсөн хүүхдээ ч хонины нэхийд өлгийдөж авдаг заншилтай. Үнэт бэлэг бол улирлын чанартай зүйл огт биш. Тиймээс булган өлгий өргөсөн төдийхөнд тулгуурлан “зун төрөөгүй ажээ” гэж өнгөц дүгнэх нь утгагүй хэрэг. Энэ санаа “Тэнгэрийн судар” номд минь ч бий. Өвлийн эхээр төрснийг хоёр зүйлээр батлав гэлцдэгийн нөгөө нь татааруудтай аян дайн хийсэн явдал, хавар байлддаггүй хэмээх үлгэр. Гэвч монголчууд зонхилон хавар, мал ногоонд цадмагц л дайнд морддог жишээ “Нууц товчоон”-оор дүүрэн бөгөөд намрын хайлган цагаар адуу малаа ширүүхэн ч хөөдөггүй малчид маань эл учрыг андахгүй.

Тэгэхээр Чингис хааныхаа төрсөн өдрийг жинхэнээр нь, эртнээс онцгойлон тахиж ирсэн зуны тэргүүн сарын улаан тэргэлдээ л тэмдэглэж баймаар юмсан” гэжээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Г.Аюурзана: Чингис хаан зуны тэргүүн сарын 16-нд мэндэлсэн  
Үзсэн: 5936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.124.xxx] 2018-11-16 15:02
Аюурзана гэж энэ нѳхѳр ѳѳрийгѳѳ зоаиолч гэж бодоод орчуулгын хэдэн зохиолынхоо санааг хольж хутгаад сүүлийн үеийн нэр нь томдсон хэдэн халтар тѳгрѳгѳѳр бүхнийг болгоно гэж бодсон ѳѳртѳй уран бүтээлийн нэр хайрласан гаруудын толгой л хүн дээ. Шүүдэрцэцэг Эрхэмбаяр гээд хэдэн маанаг ххүхнүүдээс ялгарѳхюм алга Аюурзана гуйа.Зүгээр орчуулга хий чиний зохиодог гэж юу байхав шаампар минь.
Г.Батнасан [103.194.176.xxx] 2018-11-11 13:22
Энэ ч харин ганц үнэн дээ. Миний ач 5-н сард төрсөн би ач даа хиймэл үстэй дээл, лоовууз билэглэсэн. Учир нь өлгийнөөсөө гархаараа өмсөг дээ гэж бодсон.
Зочин [103.212.119.xxx] 2018-11-11 11:15
Төр нь хүчгүй, эрдэмтэд нь шинжлэх ухааны арга зүйгээ өөрөө зохиодог болчихсон, хэн дуртай нь өөрийн бодол санаагаа чин үнэн мэтээр боддог болж дээ. Энэ найрагч хүү тэр шүлэг, ойр зуурын тууж роман энэ тэрээ бичихдээ сэтгэлээ чилээхгүй дээ. Одоо ч өдөрт хэдэн арваар нь шүлэг найраг бичдэг болж дээ. Цаана чинь түүхчид гээд аймаар хадны мангаанууд байгаа тэд нар гаргана л биз ЧИ илүүц биз дээ.
Зочин [103.212.119.xxx] 2018-11-11 11:09
Нэртэйгээр нь 2ланг нь амралтын өдөр болгочих. Хийх юмаа олж ядсан хүмүүст зун өвөлдөө амраад сайн л биз хаха
Зочин [103.9.90.xxx] 2018-11-11 10:38
энэ будлианыг хүзүүгүй хятад хийсэн түүх түүхээрээ лбайх хэрэгтэй
Зочин [59.153.113.xxx] 2018-11-11 09:25
Би ч гайхаад байгаа юмаа Зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр төрсөн гээд цагаанаар хараар бичсэн байдаг Ямар гээд суут ухаантан нь өвлийн тэргүүн болгочихдог байнаа Дампуурсан их мэдэмхийрэгчидийн хөлд монголчууд сөхрөх нь ээ
Зочин [213.127.100.xxx] 2018-11-10 22:40
Монголын ганц боловсролтой зохиолч. Санал нийлж байна аа. хүндэлж явдаг шүү Аюурзана гуай
Зоригтхүү [202.179.25.xxx] 2018-11-10 22:34
Бага солиороо. Чойном шүлэгчийг юу гээд байлаа одоо бүр Их эзэн Чингис хаанаар оролдох уу ХУЦВАА
Зочин [122.201.21.xxx] 2018-11-10 21:42
Би судалсан чинь 7 сарын 11 нд л төрсөн юм бна лээ ш дээ
Зочин [59.153.113.xxx] 2018-11-10 20:42
Элбэгдоржийн хийсэн будлианы л нэг энэ юм,дээр үеийн судар бичиг сурвалжид бол Аюурзанын хэлж буйтай дүйдэг,уншиж судалж байж л маргацгаа
Зочин [202.9.42.xxx] 2018-11-10 19:49
16 -нд ахиад л амарчихая.
eh oronch [110.16.82.xxx] 2018-11-10 18:59
kkk ene huuhed tom hunii asuudal yriad baihiinmaa... niih uhaantai huuramch tsarai gargachaad... bas ner aldar hooj hudlaaa tom tom yrih sanaatai...ahiin duu chunii yriad bgaa torson odriig chini manai tom erdemted ali hediin togtooson bgaa.. tiimees ter nom ymaa bicheed hol ochij hurs medee...
Зочин [139.5.219.xxx] 2018-11-10 12:46
Төрсөн өдрөөр одоо маргалдаад хэрэггүй байхаа 60 оноос өмнө төрсөн хүмүүс төрсөн өдрөө яг хэлж мэддэггүйш дээ ямарч байсан МОНГОЛд төрсөн нь харин үнэн. Хавар зун намар өвөл байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй бид яг тогтоож чадахгүйшдээ 365 өдрийн нэг сайхан өдөр төрсөн түүнийг нь бид өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гээд тэмдэглэдэг боллоо одоо удахгүй цагаан сараа ингээд булаацалдаад унана
Зочин [103.26.194.xxx] 2018-11-10 12:28
Мэдэхгүйгээ мэддэггүй, дээр нь нэр төрд сувдаг Элбэдоржийн 2 жишээ, 1-рт Их хааны төрсөн өдрийг Энхбаярынхтай ойролцоо байдаг учир зориуд зөрүүлсэн, 2-рт зохион байгуулсан өртгийнхөө 20%-д ч хүрэхгүй ач холбогдолтой АСЕМ-ийг зөвхөн өөрийнхөө өчүүхэн нэрийн төлөө Монголд болгож татвар төлөгчдийн асар их мөнгийг гарынхаа салаагаар урсгасан.
Зочин [202.179.27.xxx] 2018-11-10 11:30
CHINGIS CHINI TAJIK GARALTAI YUM BAILEE
зочин [66.181.185.xxx] 2018-11-10 11:15
Чамаас арай дөнгүүр эрдэмтэд нотолсон байхад чи юу ч билээ чамд мэдэх чадах юм байхгүйээ
Зочин [64.119.17.xxx] 2018-11-10 10:52
Ер нь бүх юм 2 болоод байгаа шүү дээ МАН-ы үед Чингис хааны төрсөн өдрийг хавар, АН-ы үед намар, МАН-ын үед үндсэн хууль батлагдсан өдрийг 11 сарын 26нд тэмдэглэж амардаг байсан АН-ы үед 1 сард болсон МАН - Сүхбаатарын талбай, АН- Чингисийн талбай, МАН- Өндөрхаан хот, АН- Чингис хот гэх мэт......
Монгол [202.9.43.xxx] 2018-11-10 10:24
Их хаан Эзэн Чингис бол монгол хүн бүрийн их бахархал, эрч хүч, омогшил билээ. Түүний төрсөн өдрийг тавдугаар сард тэмдэглэх хамгийн зөв гэдэгт итгэлтэй байна... Бүрэн дэмжиж байна...
Зочин [202.179.31.xxx] 2018-11-10 09:31
Зуны эхэн сар гэдэг нь илүү баттай санагддаг. Өвөрмонголчууд Чингисийн тахилга зуны эхэн сард тэмдэглэдэг. Энхбаяр ерөнхийлөгчийн үед зөв тэмдэглэж эхэлсэнийг Элбэгдоржын төрсөн өдөртэй давхцуулаад өвөл болгосон шүү дээ. арчаагүй жижиг улс төрч түүхэн он тооллыг ч өөөртөө наах гэж оролддог жишээ. Аюурзанын санал зөв байхаа
УНШИГЧ [103.240.240.xxx] 2018-11-10 09:27
ЭНЭ ХҮН ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛ УНШСААР БАЙГААД, ЯГ ТЭРЭН ШИГЭЭ ОРЧУУЛГА ЮМ ШИГ ХИЙГЭЭД ТЭРНЭЭСЭЭ ГАРЧ ЧАДАХГҮЙ ОЛИГТОЙ ЮМ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН ХҮН БАЙНА ЛЭЭ, ХАРИН ШУУД ГАДААД ХЭЛ ДЭЭР ГАРГАВАЛ ЭЭР БАЙЖ МЭДЭХ ЮМ БИЛЭЭ, ОДОО МОНГОЛД ХЭН Ч ТООЖ ҮЗЭХГҮЙ БОЛСОН ХЭДЭН НОМЫГ НЬ УНШААД ТАР НЬ ТАНИГДСАН
БАТ- ҮҮЛ [103.20.152.xxx] 2018-11-10 09:22
Зарим хүмүүс Чингэс хаан АН-гишүүн байсан гээд байдаг шүү.Тэгээд МАН-гараад талбайг намын харьялалаар буцааж аваад Сүхбаатарын бологсон гэнэ.
Зочин [103.20.152.xxx] 2018-11-10 09:20
Үндэслэлтэй нэг өдөртэй болмоор юм. Аль нь үнэн худлаа нь мэдэгдэхгүй юм ярьж байхаар. Зуны тэргүүн сарын шинийн 16 бол их эзэн Чингис хаанд ээлтэй л өдөр байсийм билээ.
Иргэн [203.91.118.xxx] 2018-11-10 09:06
Хэн ч биш хүмүүс албаар алдартай хүмүүстэй холбоотой асуудалд хандаж бусдын анхааралд орох гэж ийм үйлдэл хийдэг Битлез хамтлагийн дуучныг алсан, бас сүм шатааж бусдын анхааралд орж байсан зэрэг. Ер нь ийм тэнэг хүмүүс байнаа байна.
Зочин [103.57.93.xxx] 2018-11-10 08:59
Төрөхөд нь чамайг хажууд нь зогсож байсан гэлцдэг юм билээ .
Зочин [103.26.193.xxx] 2018-11-10 08:57
Үндэслэлтэй нэг өдөртэй болмоор юм. Аль нь үнэн худлаа нь мэдэгдэхгүй юм ярьж байхаар. Зуны тэргүүн сарын шинийн 16 бол их эзэн Чингис хаанд ээлтэй л өдөр байсийм билээ.
зочин [64.119.22.xxx] 2018-11-10 08:18
одоо тэнэгтээд байгаа юмуу хутган үймүүлэх даалгавараар ингээд байна уу хэдийд төрсөн нь хамаагүй Монголд төрж тэмдэшглэж байгаа нь чухал шүү мал минь ..
Мунда [202.9.42.xxx] 2018-11-10 04:38
Бусад нь яг хэдэн сар, ямар одор, хэдэн цаг минутанд торсон нь чухал биш. Монголчууд бид мэддэг байсан ч яг vнэн мэдээллийг хэзээч олон нийтэд ил гаргаж зарлахгvй. Учир ийм аваас, санаа зовоод маргаад бгаа нохдууд тайвширцгаа. Хэрэв чи тэгэж бодож бгаа бол тэр биз бусад нь оор бодолтой бгаа тэр биз. Тэр одор он сарыг хэн ч олж мэдэхгvй. МАШ НУУЦ
Мунда [202.9.42.xxx] 2018-11-10 04:31
Энэ одрийг тэмдэглээд бгаа гол учир нь Тэмуужин Чингис Их Хаан Монголд торжээ. Бид хойч vе эх орон нэгтэнгvvд оорийн Их Хаандаа хvндэтгэл vзvvлж энэ нутаг торсон учраас бахархаж бгаа явдал бусуу. Гол санаа нь Монголчууд бидний гол тулах цэг буюу Бид эв нэгдэлтэй байвал юунд хvрч болдогийг уухарах одор гэж би хувьдаа ойлгож бгаа
Зочин [202.131.249.xxx] 2018-11-10 03:53
daxiad ter zunii tergvvn sardaa bas amarchixgvi yu, ene vxernvvded yamar xiix ajil baix bish, idsen uusan,xulgai xiisnee bulax gej ene 4 odort end tendgvi tsuglaad ix yum bolj baina gesen, muu vxej dald ormoruud,
мж [103.229.123.xxx] 2018-11-10 02:07
Онцгойрч олны дунд түрүүлж л байвал юу л бол юу бурцгаадаг болж!
Зочин [122.201.22.xxx] 2018-11-10 00:05
Ѳѳртѳй Чингисийн залгамжлагч хун тайж, Чингисхаан гэгч нэр хайрласан бацаан нарѳн хутагт гэгч салбаадаагаас ялгаа алга даа Гүн хэргэм ѳѳртѳй хайрласан хуулан бичигч Аюурзана минь.Чиний талцал мэдэмхийрхэл илүү биздээ энэ цагт.
Зочин [122.201.22.xxx] 2018-11-10 00:02
Ямар ч байсан Монголчууд Их Эзэн Чингис хааныхаа тѳрсѳн ѳдрийг албан ёсоор тэмдэглэж баыгаа авууштай дэвшил. Нэгэнт зун ѳвлийг тогтоож чадахгүйгээс хойш тѳр улсын зарлигт нѳлѳѳлж чадахгүй талцал гоншигнол үүсгээд яахав. Яс юман дээрээ энэ Аюурзана гэгч хуулан бичигч ѳѳртѳй хүртэл гүн овог олгоод алтан ураг язгууртан гээд андуураад явж л байна.Чингисхаан нэр ѳѳртѳй ѳгсѳн бацаанаас ялгаа алга Аюур гуйал.
Зочин [43.242.243.xxx] 2018-11-09 23:52
Зуны сард хийж байсаныг өвөл хийх болсон нь удаа дараагийн хоёр ерөнхийлөгчийн утгагүй арцалдаанаас болсон шүү дээ... Түүхийг уг нь хэн нэгийн санаагаар өөрчлөх нь нүгэл л дээ...
amitanii tolgoi ergyylej yana?... [148.60.92.xxx] 2018-11-09 23:25
hen ch togtoohod berhseeltei chi bitgii byraad bai!!!hydal hyzahaan boli!!!
Зочин [64.119.25.xxx] 2018-11-09 23:21
Morin jiliin morin udur gedeg bizdee
Зочин [64.119.21.xxx] 2018-11-09 23:18
Iljigdorjiin gargasan sjiidver bolgoniig huchingui bolgood ter huniig sbhorond hataah heregtei mongol ulsaar togloom tohuu hiisen adgiin hulgaich
дэмжнэ [122.201.31.xxx] 2018-11-09 22:33
аюрзаныг дэмжиж байна. улс төрчдийн тоглоомоос болж түүхээ хүртэл гуйвуулж байгаа нь үнэн.
Зочин [202.55.188.xxx] 2018-11-09 22:28
Аюурзана минь чиний хэдэн хар номнууд ч дажгүй шүү. Тэгээд зогсчих нь онцгүй. Гүлдийчээд чи бид хоёр 13-р зууны үеийн тэр үеэ өнгөрөөсөн зандалчин хааны үхэх сэхэх дээр ханцуйгаа шамлаад юүхэв дээ. Орхи цаашаа. Чингисийн төрсөн өдрийг зөв тогтоосноор монгол улс хөгжчихгүй. Чингис хаан булшнаасаа босч ирээд чи бид хоёрын цалинг тавихгүй. Зүгээр л орчуулгын бүтээлдээ ханцуй шамлан ор. Амжилт. Чиний зохиол нэг их лут биш юм билээ, чин үнэнээсээ хэлэхэд. Харин орчуулга чинь их дажгүй. Бас заримдаа нэг л хэмээр аваад байхгүй хэв маягаа эвдэхийг бод. Явуухулан шиг. Зүйл бүрээр турш. Энэ мэт хэнд ч ашиг өгөхгүй балай зүйлээр дахиад битгий оролд. Балай юмтай балай хүмүүс л орооцолддог. Улс төрөөр нэр ашигт дуртайгууд нь л хөөцөлддөг. Орон шоронд танхай хулигаанууд голдуу цугладаг. Сэг зэм, сэвс баасан дээр золбин, зайгуулууд л цугладаг. Гэгээрсэн хүмүүсийн цугларах газар арай л өөр байх нь зүй. УИХ-н танхим, Зайсан Ихтэнгэр хавьцаа байх албагүй ч энд л лав биш болов уу.
Haggii [202.9.42.xxx] 2018-11-09 22:19
за ямар хамаатай юм, тэмдэглэж л байвал боллоо ш дэ. Цагаан сараа тэмдэглэж чадахгүй зурхайч нар нь маргалдана, одоо Чингис хааны төрсөн өдрийг хэрүүлийн алим болгох нээ
Зочин [103.229.123.xxx] 2018-11-09 22:12
Өвөр монголд 5 дугаар сард хийдэг биз дээ. Тэд биднээс илүү мэдэж бгаа даа
Зочин [103.212.116.xxx] 2018-11-09 22:10
Илбэжоорж улс гэрийг сенеех хутган хорлох аргад мэрэгшсэн туучий шуудээ. Дагалдаа далбангууд нь ч адилхан лаларууд байсан юм.
Зочин [202.9.41.xxx] 2018-11-09 22:08
таминь ээ одоо больж үзээч.хааныхаа төрсөн цаг хугацааг мэдэхгүй байж ингэж дэлхийн шившиг болоод яахнав. МанаЙ эрдэмтэд гэж толгой нь хамуурсан амьтад цэцэрхэхээс өөрийг мэдэхгүй нэр төрийн хойноос үхэхээс ч буцахгйү болж. Хаан хэзээ төрснийг хэн ч л мэдэхгүй байгаа ш дээ. Заавал төрсөн гэлгүй хүмүүсийн ой тойнд энэ хүний үйл хэргийг суулгаж өгөхийг л бодмоор
Зочин [202.21.106.xxx] 2018-11-09 22:04
Элбэгдорж зөвхөн өөрийнхөөрөө шийдсэн
Зочин [103.229.123.xxx] 2018-11-09 22:00
Монгол доройтохоор буруу тийш самууртай юм шиг байна. Ардчилал гэж 28 жил хашгираад төр засаг нь самуурсан, ардчилалын далбаан дор ёүзгүй хүмүүс төр засагт шургалсан, Чингис хаан гэж хашгираад Чингис хот, Чингис ОУ-ын нисэх буудал, Чингис зочид буудал, Чингисийн өргөн чөлөө, Чингис дээд сургууль, г.м .... Чингис, архи, бууз, хуушуураар төгсөж, Чингисийн зурагтай шошго хог дээр хэвтдэг болсон.
Зочин [64.119.16.xxx] 2018-11-09 21:59
Чингис хаан маань бар жилийн бар сарын бар өдөр төрсөн.
ккк [202.70.37.xxx] 2018-11-09 21:32
2 удаа тэмдэглээд 2 удаа амардаг больё
Зочин [59.153.115.xxx] 2018-11-09 23:28
chi shuu
зөв [122.201.31.xxx] 2018-11-09 21:28
зөв өө зөв. нэг нь ч гэсэн ингэж дуугарч байхгүй бол хамаг юм самуурч гүйцлээ. сая хэдэн түүхч зун төрсөн нь тодорхой гээ л ярьцгааж бна. яагаад дуугүй байгаад байдгийн мэдэхгүй
Дорж [202.9.43.xxx] 2018-11-09 21:02
Яг төрсөн өдрийг нь тогтоож, нэг л өдөр тэмдэглэдэг болох нь зөв юм. Хэн хүний төрсөн өдөр нь жил бүр өөрчлөгдөөд байдаггүй шүү дээ. Дамдинсүрэн гуай болон Г.Аюурзана нарынх нь оновчтой санагдаж байна...
Зочин [106.69.38.xxx] 2018-11-09 21:02
UG N UNENIIG N OLJ TEMDEGLEED SURCHIHVAL BIDEND L HEREGTEI.ELBEGDORJ YAHAV ALBAAR OOR ODOR BOLGOO.
Зочин [66.181.181.xxx] 2018-11-09 20:13
хэзээ төрсөн нь ямар хамаатай юм. ямар харсан хүн байгаа биш
irgen [1.25.86.xxx] 2018-11-10 08:40
bi tufhud n geriin gadaa sahiuul n bailaa
erka [62.203.214.xxx] 2018-11-09 19:37
Их хаанаа алуурчин гэж бичээд байгаа нэг хүн байна. Энэ монгол хүн үү? Энэ хүнийг яаж олох вэ! Аманд нь алтан зоос хайлж байгаад цутгамаар байна.
irgen [1.25.86.xxx] 2018-11-10 08:42
zaa bas hailuulaad cutgachih alttai ch yum shig, ijilhen yuch gui guilagchin mongol shde 2laa, gehdee yaahav amni bilig yum daa
Bat [87.214.37.xxx] 2018-11-09 20:44
Зарим хүмүүс Чингэс хаан АН-гишүүн байсан гээд байдаг шүү.Тэгээд МАН-гараад талбайг намын харьялалаар буцааж аваад Сүхбаатарын бологсон гэнэ.
Bat [87.214.37.xxx] 2018-11-09 20:38
Молор-Эрдэнэ тэгэж бичээд байгаа юм аа.
Зочин [182.160.2.xxx] 2018-11-09 19:45
зоос хайлахгүй ээ. Цэвэр шижир алт хайлж цутгаа
Зочин [103.26.193.xxx] 2018-11-09 19:33
DAMDINSUREN GUAIN SUDALGAA DUGNELTIIG DAGAH NI ZUV. UNUUDRIIN SUDLAACHID HEN NEGNII HUSELT NIITSUUOEN DUGNELT HIIHDEE ER SANAA UI ZOVOHGUI
toogii [64.119.24.xxx] 2018-11-09 18:54
болиоч ээ. чингис хааны нэрээр нэр төр, хэдэн халтар төгрөг олох гэсэн хөгийн өчүүхэн гарууд
Зочин [66.181.183.xxx] 2018-11-09 18:36
olon ulsad , ikh haaniig maani 5 sarin 31 nd tursun gej tuuhend temdgeldeg gesen unen bh hyataduud bol yag zunii ekhen sarin 15 nd . huzuugui hunii hiij bui ajil ichgevter ymaa bid
Зочин [66.181.183.xxx] 2018-11-09 18:35
Биднийг ингэж маргаж байх зуур Нахиадын нэгэн нөхөр л Чингис хааны төрсөн өдрийг тогтоох биз дээ. Энэ Түүхийн хүрээлэн гэж юу хийдэг байна аа. Энэ хүний дэвшүүлж байгаа санааг анхаарч үзэх л ёстой мэт санагдаж байна.
Зочин [119.40.100.xxx] 2018-11-09 18:21
;Тэр алуурчин хэзээ төрсөн нь хэнд ч хамаагүй; gej bichij bgaa nuhur arai MONGOL hun bish bailgui dee.
энх60лд [66.181.177.xxx] 2018-11-09 18:10
66.181.190.эээ сдаа минь монгол улсаас зайл чам шиг муу бөөс их хааныг доромжилдоггүй юм
энх60лд [66.181.177.xxx] 2018-11-09 18:08
зааа битгий солиороод бай амтай болгон түүх яридаг болж
Зочин [202.9.43.xxx] 2018-11-09 17:52
Тэгээд судлаачид нь судлаачээ худлаа цээжээ дэлдээд магаад байхаар өвөрмонголд ном судар үлсэн баых манайд устгаа биз
Зочин [202.126.88.xxx] 2018-11-09 17:51
Бас нэг их мэдэгч.
ЗОЧИН [66.181.181.xxx] 2018-11-09 17:45
ХЭНД Ч ХАМААГҮЙ ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА ХҮН БОЛ ХЭН Ч БИШ ЮМ БАЙНА Л ДАА. ОРГОДОЛ ХУЛГАЙЧ ЭСВЭЛ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН, ЭХ ОРНООСОО УРВАСАН ХҮНЭНЦЭР БАЙХ НЬ.
ЗОЧИН [66.181.181.xxx] 2018-11-09 17:43
ЧИНГИС ХААНЫ ГАВЬЯАГААР ӨНӨӨДӨР ЭНЭ МОНГОЛ УЛС ОРШИН ТОГТНОЖ, БИД МОНГОЛ ХҮН, МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ. ЖААХАН Ч ГЭСЭН ТҮҮХЭЭ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ.
Зочин [202.179.31.xxx] 2018-11-09 17:43
Элбэгдоржийн толгойг эргүүлсэн хоёр л түүхч бий дээ. Одоогийн ерөнхийлөгч эндүүрлийг засаасай билээ.
Зочин [66.181.190.xxx] 2018-11-09 17:34
Тэр алуурчин хэзээ төрсөн нь хэнд ч хамаагүй
Зочин [202.126.88.xxx] 2018-11-10 01:05
Яг үнэн. Мянган жилийн өмнөх юмыг яах юм вэ. Урагшаа харж амьдаряа
irgen [1.25.86.xxx] 2018-11-10 08:45
tuuuhee medej baij uragshaa yav , honchin min
zochin [93.131.120.xxx] 2018-11-09 23:39
Ih haan maani iimerhuu novshnuudyg l hatuu tseerluuldeg baisan biz dee. Ene nuhriig eren survaljilj olood ih haanaa aluurchin gej doromjilsny ni tuluu tsaazalbal zohih bus uu?
Зочин [172.58.140.xxx] 2018-11-10 02:06
Өөрөө ямар юм байгаа болоо. Нүүрээ нуусан өчүүхэн юмнууд худлаа ингэж томрох юм даа. Нээрээ чингисийн буянаар тогтносон монголд нутагт төрөөд ингэж даварч байгаагаа мэлэж баймаар даа. Бидний үргэлж мууддаг өвөрмонголчууд хэзээ ингэж хэлэхгүй дээ
Зочин [202.179.31.xxx] 2018-11-09 17:30
Янз бүрийн юмаар оролдож байснаас энэ их зүгээр юм байна. Ороод бүртгүүлээд ирсэн замыг нь түгээ. Хялбар ч юм байна. http://StartWeeklyJob.com/?userid=86225
Зочин [202.126.89.xxx] 2018-11-09 12:07
Маргаан
Зочин [202.126.89.xxx] 2018-11-09 12:07
Тэнэгтэхээ боль . Хаан хэдэнд төрсөн нь чухал биш. Монголчууд нэг өдрийг тогтоон тэр өдрийг хүндэтгэлтэйгээр тэмдэгдэглэж байх нь чухал. Хааныхаа төрсөн өдрийг маргааш болгож дэлхийд шоолуулах гэдэг яадаг хортон бэ

Бидэнтэй нэгдээрэй