Шууд Chart

Ц.Цэрэнболдын тоглосон “The Rising hawk” кино ирэх оны аравдугаар сард нээлтээ хийнэ

2018-12-05 12:06:52

УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболдын дүр бүтээж буй АНУ, Украины уран бүтээлчдийн хамтарсан “The Rising hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” киноны нээлтийн тов гарлаа.

“Kinorob cinema day” кино компани Украины төрийн кино нэгтгэлтэй хамтран бүтээж буй эл түүхэн бүтээлд 1241 оны үйл явдал гарах аж. Түүнчлэн нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулж, “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган, Монгол жүжигчин Ц.Цэрэнболд нар гол дүрд ажилласан юм.

“The Rising hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” киноны зураг авалт энэ оны зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл  Карпатын ууланд явагдсан бөгөөд ирэх оны аравдугаар сард нээлтээ хийнэ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ц.Цэрэнболдын тоглосон “The Rising hawk” кино ирэх оны аравдугаар сард нээлтээ хийнэ  
Үзсэн: 274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй