Шууд Chart

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарынхан 18 дахь сум сууриндаа ажиллалаа

2018-12-06 12:53:26

Сэлэнгэ аймгийн Засаг даргын санал, санаачлага, дэмжлэгтэйгээр ЭМГ-н даргын тушаалаар “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг, оношлогоо, сумын эрүүл эрүүл мэндийн цахим санг үүсгэх” цогц арга хэмжээ энэ удаа Баруунбүрэн суманд 2018 оны 11 сарын 30-наас 12 сарын 02-ны өдрүүдэд 3 хоног ажиллаад ирлээ.

Үзлэгийн баг нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн ба нарийн мэргэжлийн эмч нараас гадна цээжний хөндийн эмгэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппарат бүхийг баг, хүүхэд өсвөр үеийнхэнд зөвлөгөө өгөх баг /хөвгүүд, охид, сэтгэц, шүд, мэдээлэл сургалт/, гэрээр асаргаа сувилгаа, зөвлөгөө үзүүлэх багууд тус тус ажилласнаараа онцлог юм.

Орон нутгийн удирдлагууд, нутгийн ард иргэд үзлэг оношлогоонд сэтгэл дүүрэн байгаагаа дахин дахин илэрхийлсэн бөгөөд Баруунбүрэн сумын нийт иргэдийн 57.1 хувь нь хамрагджээ.

Шинээр 5 хүнд чихрийн шижин өвчин оношлогдсон, үзлэгт хамрагдсан иргэдийн 6.6% нь даралт ихсэх өвчтэй ба 13а маягтаар дээд шатлалд 5 хүнийг илгээсэн байна.

Дараагийн үзлэг Сайхан сумын Номгон тосгонд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарынхан 18 дахь сум сууриндаа ажиллалаа  
Үзсэн: 21 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй