Шууд Chart

ОПЕК-ийн гишүүн орнуудын уулзалт Вена хотноо болно

2018-12-06 13:36:38

Газрын тос экспортлогч орнууудын байгууллагын уулзалт Австрийн нийслэл Вена хотноо өнөөдөр эхлэх гэж байна. Энэ уулзалтаар ирэх онд тус байгууллагын гишүүн орнууд газрын тосны олборлолтынхоо хэмжээг бууруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Өчигдөр Венад "ОПЕК+" буюу гишүүн улс орнууд болон ОХУ-ын сайд нарын мониторингийн хорооны хуралдаан болсон юм. Энэ хуралдаанаас газрын тосны олборлолтынхоо хэмжээг бууруулах шаардлагатай гэж үзсэн байна.

Энэ тухай Оманы газрын тос, хийн сайд Мухаммед Бен Хамад Ар Румхи мэдэгдлээ. Тэрбээр өнөөдрийн хуралдаанаар ямар хэмжээгээр олборлолт бууруулах тухайгаа хэлэлцэх болно гэдгийг ч хэлсэн юм. Түүнчлэн ирэх онд олборлолтын хэмжээг бууруулах квотыг ойролцоогоор хоногт нэг сая баррель хүргэж магадгүй байгаа тухай мөн мэдэгдэв.

Саудын Араб болон ОХУ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ хэт бага ханштай байгаа учир ирэх онд олборлолтын хэмжээг бууруулах шийдвэрийг гаргахаар төлөвлөж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан юм. ОПЕК-ийн уулзалтаас хоногт олборлож байгаа газрын тосны хэмжээг 1.3-1.4 сая баррелиар бууруулах тохиролцоонд хүрч магадгүй гэж шинжээчид тооцолж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вена хотноо өнөөдөр эхэлж байгаа ОПЕК-ийн уулзалтад оролцогчдод хандаж дэлхийн зах зээл дээр нийлүүлж байгаа газрын тосныхоо хэмжээг одоогийн түвшнээсээ бууруулахгүй байхыг уриалсан байна. Тэрбээр олон нийтийн сүлжээ "твиттер" дэх хуудсандаа ингэж бичжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОПЕК-ийн гишүүн орнуудын уулзалт Вена хотноо болно   
Үзсэн: 30 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй