Шууд Chart

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Бушийг сүүлчийн замд нь үдлээ

2018-12-06 13:45:21

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч том Жорж Бушийг сүүлчийн замд нь үдэх ёслол Вашингтоны "Цогчин дуган"-д боллоо. Гашуудлын арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтай Меланья Трампын хамтаар оролцсон байна.

Мөн АНУ-ын Төрийн тэргүүнээр ажиллаж байсан дөрвөн хүн гэргийн хамтаар ирсэн байлаа. Америкийн 41 дэх Ерөнхийлөгчтэй салах ёс хийхээр тус улсын улс төрчид, гадаад улс орнуудын төлөөлөгчид ч хүрэлцэн иржээ.

Тэдний дотор Канадын экс Ерөнхий сайд Брайан Малруни, Америкийн Сенатын гишүүн байсан Аллан Симпсон нар байв. Тэд Ерөнхийлөгч агсан Жорж Бушийн дурсгалын хүндэтгэн үг хэлцгээсэн байна.

АНУ-ын Конгрессын ордны Ротонде төв танхимд Ерөнхийлөгч агсан Жорж Буштай салах ёс хийх төрийн энэ арга хэмжээг зохион байгуулсан байна. Үг хэлсэн хүмүүс бүгд том Жорж Бушийг агуу удирдагч, улс төрч байсныг нь дурсан ярьцгааж байлаа.

Харин АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгийн бага хүү АНУ-ын Төрийн тэргүүн байсан бага Жорж Буш түүнийг сайн эцэг, халамжтай хань байсныг нь дурсан ярьжээ. Вашингтонд Ерөнхийлөгч агсан Жорж Буштай салах ёс хийсний дараагаар Техас мужийн Хюстон хотод нутаглуулахаар түүний шарилыг тусгай онгоцоор авч явсан байна.

Ерөнхийлөгч агсан Жорж Херберт Буш нь өнгөрсөн бямба гарагт 94 насандаа таалал төгссөн юм. Эцэг бас том Жорж Буш гэгддэг тэрбээр 1989-1993 оны хооронд АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Түүнийг Төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаанд "хүйтэн дайн" дуусч, Иракийн анхны дайн дэгдэж байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Бушийг сүүлчийн замд нь үдлээ   
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй