Шууд Chart

Их Британийн эрх баригчид хөрөнгө оруулагчийн виз олгохоо зогсоож байна

2018-12-06 14:33:41

Их Британийн эрх баригчид энэ сарын 7-ны өдрөөс эхлэн зохион байгуулалттай гэмт хэрэг, мөнгө угаалттай тэмцэх зорилгоор хөрөнгө оруулагчийн виз олгохоо зогсоож буй юм байна. Эрх баригчдын шийдвэрээс болж Их Британид байнгын оршин суух эрх авах боломжтой болдог хөрөнгө чинээ ихтэй хүмүүс хохирч мэдэхээр байгаа юм байна. 

Уг нь Британийн эдийн засагт 2 сая фунт буюу 2.55 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн хүмүүст тус улсад нэвтрэх визнээс гадна 5 жилийн хугацаатай байнга оршин суух эрх олгодог байсан юм.

Хэрэв хөрөнгө оруулалтынх нь хэмжээ 5-10 сая фунт стерлингэд хүрвэл байнгын оршин суух эрхийг 2-3 жлийн хугацаатай олгож, улмаар Британийн паспорттой болох боломжийг олгодог байсан юм.

Гэхдээ Британийн эрх баригчид улс орных нь эдийн засаг, бизнест хувь нэмрээ оруулах хүсэлтэй жинхэнэ хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа үргэлж нээх болно гэдгээ мэдэгдэж байна. Их Британийн Дотоод хэргийн яамны мэдээгээр тус улсад тодорхой заасан хэмжээний хөрөнгө оруулалт хийж байнгын оршин суух эрхийг өнгөрсөн 10 жлийн хугацаанд 3 мянга гаруй хүн авсан байна. Тэдгээрийн 60 орчим хувь нь Хятад, ОХУ-ын иргэд байсныг ч тэмдэглэж байна.

Харин энэ он гарснаас хойш тус улсын цагаачлалын албаныхан 361 хүнд хөрөнгө оруулагчийн виз олгосноос 38 нь Оросын иргэн байжээ. Одоо шинэ журам гартал хөрөнгө оруулалтын виз олгохгүй юм байна. Шинэ журамд харин хөрөнгө оруулагч виз хүсэгчдэд санхүүгийн тайлангаа нарийн гаргах, хөрөнгө орлого нь дор хаяж хоёр жил данс, бүртгэлд байх, орлогоо баталгаажуулах зэрэг шаардлагууд нэмэгдэж магадгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн эрх баригчид хөрөнгө оруулагчийн виз олгохоо зогсоож байна   
Үзсэн: 39 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй