Шууд Chart

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо Бээжинд очлоо

2018-12-06 20:10:00

БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ли Ён Хо өнөө өглөө Бээжинд очсон тухай “Ренхап” агентлаг уламжилж байна. “Ли Ён Хо өнөө өглөө Бээжин хотын “Шоуду” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирснээр түүний Хятадад хийх хоёр хоногийн айлчлал эхэлж байна. Тэрбээр Хятадын Гадаад хэргийн сайдтай уулзаж, саяхан БНХАУ болон АНУ-ын удирдагчид хооронд хийсэн уулзалтын үр дүн, мөн Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Пхеньян болон Вашингтон хоорондын яриа хэлэлцээ мухардалд орсон асуудлыг хэлэлцэнэ” гэдгийг "Ренхап" агентлагийн мэдээлэлд дурджээ.

Хятадын Гадаад яам үүний өмнө "БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал энэ сарын 6-8-ны хооронд үргэлжлэх бөгөөд Хятадын удирдагчидтай Солонгосын хойгийн байдлыг хэлэлцэнэ гэж мэдээлж байсан. 

Үүнээс гадна хоёр орон хоорондын харилцааны зарим нэг асуудалд анхаарал хандуулахаар төлөвлөжээ. Бээжин, Пхеньян хоёр уламжлал ёсоор нэг нэгэнтэйгээ нам хоорондын, соёл-хүмүүнлэгийн, худалдаа-эдийн засгийн нягт холбоотой байдаг. Хятадын дээд удирдлага үүний өмнө нэг бус удаа мэдэгдсэнээр Хятадын тал Солонгосын хойгийг эв зүйгээр цөмийн зэвсгээс ангижруулахыг сонирхож, дэмжиж ирсэн бөгөөд БНАСАУ-ын ард иргэдийн аж амьдралыг сайжруулахад чиглэсэн эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо Бээжинд очлоо   
Үзсэн: 94 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй